Шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин томилогдсон цагаас эхлэн шударга, үнэний "нар” гийж, тус яамны нэр дээр хаа хамаагүй "томчууд”-ын хүүхдүүд сурч боловсорсон байх жишээний "нууц гэм зэм”-үүдийг ухаж төнхөж эхлэх нь гэсэн мессеж өгсөн юм. Үнэхээр ч ХЗДХЯ-ны нэрээр гадаадын их, дээд сургуулиудад төгсөгчдийн жагсаалт, ялангуяа хэний хэн байхыг анзаарч арай дэндүү авирлаж байжээ гэлцэж байв.
Үнэхээр ч ШШГЕГ-ын албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журамд "Тус байгууллагад 8-аас дээш жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан байх, хувийн орон сууцгүй байх, эхнэр буюу нөхөр нь төрөөс болон байгууллагаасаа орон сууц авч байгаагүй байх гэхчлэн шалгуур заасан аж. Гэтэл Хууль зүйн сайдын 2012 оны наймдугаар сарын 9-ний А/147 тушаалаар ШШГЕГ-аас БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барьж байгаа 180 айлын сууцаас тус яамны нэр бүхий 16 албан хаагчид 2-3 өрөө байрыг бусдаасаа гурав дахин хөнгөлөлттэй үнээр олгох болж. Үүнээс хойш Х.Тэмүүжин сайдын нийт гурван тушаалаар 7 хүнд, ШШГЕГ-ын даргын тушаалаар 2 хүнд, үүний нэг нь сэтгүүлч Ц.Булганзаяа байх жишээтэй. Мөн ямар нэг шийдвэргүйгээр нэг хүнд, ХЗЯ-ны ажилтан гэдгээр нийт 30 хүнд хөнгөлөлттэй үнээр байр өгсний дотор "тус салбарт найман жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан байх, хувийн орон сууцгүй байх” гэдэг заалтууд бол тас зөрчигдсөн байдаг.
www.Jirgee.mn