|

Г.Баасан 2016 оны сонгуульд нэр дэвшинэ

munkhod 2015/07/02 954 0

 

Хавар болохоор хамаг амьтад болоод газрын хэвлий хөдөлдөг шиг 2016 оны сонгууль дөхсөн өнөө цагт эрт урьдын мартагдах шахсан товаришууд энүүгээр тэрүүгээр үзэгдэж, хэвлэлийн хуудсаар амаа халааж эхэлжээ. Жишээлбэл Монголын ахмадын чѳлѳѳт холбооны тэргүүн Г.Баасан. Тэрээр өнгөрсөн сонгуулиар БЗД-ээс нэр дэвшсэн. Гудамжны нялх бацаанууд гэгдэж явсан Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга нарыг бодвол Г.Баасан эгч уг нь хашир туршлагатай жагсаж, тэмцэгчдийн загалмайлсан эх гэж нэрлэгдэхэд зохилтой хүн. Тйимээс түүнийг тойргоосоо торойгоод гараад ирэх нь үү гэтэл хөгшидсөн үү, аль эсвэл уяа сойлго нь таарсангүй юу тоосонд булагдан хоцорсон. 
Тэгвэл сонгуулиас хойш таг чиг байсан Г.Баасан эгч хэвлэлд ярилцлага өгчээ.
 
 
Тэрээр "Ард түмэн улс төрөөс хол байна гэдэг нь өөрийгөө хүн ёсноос гадуур тавьж байна гэсэн үгтэй утга ижил. Тийм учраас миний улс төрийн тэмцэл эрч хүчтэй хэвээр байгаа. Тэгэхдээ жагсаалаасаа дээшээ ахиж, хуулийн хэмжээнд улс төрийн тэмцэл хийдэг болсон.

 

Би өнгөрсөн хугацаанд МУИС-ын Хуулийн сургуульд магистр хамгаалсан. Үнэхээр Монгол улс хуулийн дор эрх зүйт Төр  байгуулах гэж байгаа бол хуулийг дээдлэн, залхууралгүй унших хэрэгтэй. Энэ хууль надад хэрэгтэй юу, миний амьдралыг зохицуулж чадаж байна уу гэдгээ хянаж байх ёстой юм.

 

Түүнээс биш би тэр намын хүн гэж цээжээ дэлдвэл, энэ цөөхөн ард түмэн маань бутрах, унжихын эхлэл болно гэж өөртөө ойлгодог. 

-Дэвшинэ. Би 2016 онд Баянзүрх дүүргээс бие дааж нэр дэвшинэ. Дэвшихээс ч өөр арга алга. Би нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 100 мянган хүнтэй чөлөөтэй уулздаг. Тэдний сайн сайхан, болохгүй байгаа, шинэ санаачлага, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйл миний чихээр орж, бодит ажлын маань үндэс болдог. Тийм ч учраас би УИХ-д сууж, хууль тогтоогч болох ёстой гэж үзэж байгаа гэж ярьжээ. 

Мөн 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс бие дааж нэр дэвшинэ.

 

Дэвшихээс ч өөр арга алга. Би нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 100 мянган хүнтэй чөлөөтэй уулздаг. Тэдний сайн сайхан, болохгүй байгаа, шинэ санаачлага, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйл миний чихээр орж, бодит ажлын маань үндэс болдог. Тийм ч учраас би УИХ-д сууж, хууль тогтоогч болох ёстой гэж үзэж байгаа тухайгаа дуулгасан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top