|

Л.Гүндалай: Эрдэнэтийн гэр хорооллын иргэдтэй тулж ажиллана

bayaraa 2015/03/31 1179 0

Л.Гүндалай: Эрдэнэтийн гэр хорооллын иргэдтэй тулж ажиллана

 

 Манай энэ удаагийн тодруулга ярилцлагын буланд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай оролцож байна
.

- Та төвийн мэдээллийн хэрэгслээр Эрдэнэтэд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн харин өнөөдөр Эрдэнэт хотод ирж хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Ер нь 2016 онд яагаад Эрдэнэтээс нэр дэвшихээр болов таныг Хөвсгөлийн хүн гэдгээр нь сайн мэднэ. Эрдэнэт гэхээр танаас арай хол сонсогдоод байна?

Хөвсгөл маань илүү хол юм цаг хугацааны хувьд ч зам бартаа ихтэй ч юм. Намын даргын хувьд хот суурин Улаанбаатар хотод ойрхон газар нэр дэвшье гэж бодсон юм. Өчигдөр бас зарим хүмүүс асууж байна лээ. Хөвсгөл өө яагаад голоод байгаа юм бэ, таны нэр хүнд Хөвсгөлд уначихсан юм уу гэх мэт тийм юм байхгүй байхаа.
Эрдэнэтчүүд маань азтай юм. Би Эрдэнэтээс нэр дэвшиж ялангуяа хорооллын иргэдтэй дотно нүүр тулж ажиллая гэж бодож байгаа.

Би гишүүн байхдаа тийм муу гишүүн байгаагүй. Ядахдаа л хүүхдийн мөнгийг санаачилсан Монголын ард түмэнд Хөвсгөлчүүдэд гай болоогүй байх. Миний нэр хүнд Хөвсгөлд тийм ч муу биш байх 12 жил УИХ-ын гишүүнээр тэндээс сонгогдсон болохоор хүмүүс уйдсан байж болох юм. Харин ч намайг ирж дэвшээсэй гэж хүсэж байгаа хүмүүс Хөвсгөлд олон байгаа гэж би сонссон шүү тэглээ гээд би хөвсгөлрүүгээ явмааргүй байгаа юм. Үнэхээр холдоод байна Дархан байхуу Эрдэнэт байхуу гэсэн 2 сонголт надад байсан тэгээд Эрдэнэтчүүд маань азтай юм. Би Эрдэнэтээс нэр дэвшиж ялангуяа хорооллын иргэдтэй дотно нүүр тулж ажиллая гэж бодож байгаа.

- Та Эрдэнэтийг хэр сайн мэдэх вэ?

Би Эрдэнэтээр зөндөө ирж байсан Монгол улсыг тэжээж байгаа ганц саалийн үнээтэй Эрдэнэтийг мэдэхгүй улс төрч гэж байхгүй. Хөвсгөл явах замдаа дандаа Эрдэнэтээр бууж хонодог миний найз нөхөд зөндөө хүмүүс энд ажиллаж амьдардаг. Эрдэнэтийг ер нь бол мэднэ судалгаа ч бас байгаа. Эрдэнэтэд нэр дэвшвэл зүгээр юм намаа энд байгуулъя анхныхаа гишүүдийг би Эрдэнэтээс элсүүлье гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл би ирэх 5 дахь өдөр Эрдэнэтийн төв талбай дээр сууж гишүүдээ элсүүлье гэж бодож байгаа.

Монгол улсыг тэжээж байгаа ганц саалийн үнээтэй Эрдэнэтийг мэдэхгүй улс төрч гэж байхгүй

- Яагаад Ардчилсан намаас гарах болов? Намаас гарах өргөдлөө өгчихсөн үү?

Өнгөрсөн долоо хоногт өгсөн

- Гэнэтийн шийдвэр байсан уу?

Ардчилсан намаас гарна гэдэг бол гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэ бол ер нь хоёр гурван жилийн өмнөх шийдвэр байсан. Намынхаа нэрийг хүртэл би жилийн өмнө авсан. Цаг хугацааны хувьд яг өнөөдөр ингээд эхлүүлж байгаа нь яг нөгөө хувьсгалын тохироо бүрдэж байгаа учраас их эрт эхэлж болохгүй их орой эхэлж болохгүй. Яг л одоо эхлээд энэ уур амьсгалаараа яваад 2016 оны сонгуульд оролцоно.

- Шинээр байгуулагдах нам ямар нэртэй байх вэ? Таны өмнө байгуулж байсан Ард түмний нам үй ажиллагаа явуулж байгаа юу?
"Ард түмнээ хайрлая” гэдэг нэртэй улс төрийн нам байгуулна
Ард түмний нам бол байгаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Би бол Ард түмний намаас 2008 онд гарч Ардчилсан намд орсон Ардчилсан намаас сая 4 хоногийн өмнө албан ёсоор гарлаа. "Ард түмнээ хайрлая” гэдэг нэртэй улс төрийн нам байгуулна. Би Ардчилсан намаас гараад шинэ нам байгуулж байгаа нь зөв гэж бодож байгаа өмнө нь бас нам байгуулж байсан тэрийгээ ч би бас зөв гэж боддог.

Санал болгох

Сэтгэгдэл

top