Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, мөн баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй.
Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг ТЦА-наас анхаарууллаа.