|

Орхон аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн байдтай танилцжээ

saikhnaa 2016/01/21 13222 3759

Орхон аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн байдтай танилцжээ

 

Аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ойрын үед хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг анхааруулсан байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн нутаг дэвсгэрт цасны зузаан 5-8 см, нягт нь 0.15-0.23 гр см3 байгаа гэнэ.

    Тиймээс ойрын хугацаанд аймаг, сумдын аюулгүйн нөөцөд байгаа өвсийг борлуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ онд аймгийн хэмжээнд нийтдээ 286 тонн хадлан, 80 гаруй тонн тэжээл нөөцөлсөн байна. Үүнийг борлуулахад малчдын зүгээс үнийг хямд байлгах болон зээлээр олгох саналыг гаргаж байгаа гэнэ.

   Манай аймгийн малчид энэ онд 7550 тонн гаруй хадлан бэлтгэсэн. Аймгийн хэмжээнд одоогоор 119,7 мянган мал өвөлжиж байна. Үүнээс 224 өрхийн 62.2 мянган мал Булган, Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд өвөлжиж байна. Одоогоор 3.3 мянган мал байран маллагаанд орсон. Харин 59,3 мянган мал нэмэгдэл тэжээлд орсон гэж тус хэлтсийн дарга ярилаа.

ЭХ СУРВАЛЖ:ЭРДЭНЭТИНФО

Санал болгох

Сэтгэгдэл

top