|

Хот тохижуулах газарт цас хайлуулах 15 тонн давс, 8 тонн бодисын нөөцөлжээ

namuunaa 2015/09/25 940 0
Сүүлийн жилүүдэд манай аймагт авто замын бүтээн байгуулалтын ажил ихээр хийгдэж байгаа. Өвлийн цагт аймгийн хот тохижуулах газраас авто замын халтираа, гулгаа, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор давс, бодис цацдаг.

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд замын цас хайлуулах 15 тонн давс, 8 тонн бодис нөөцөлсөн байна. Энэ онд аймгийн хот тохижуулах газарт авто замын өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан 30 сая төгрөг төсөвлөжээ.
Энэ онд аймгийн хот тохижуулах газарт авто замын өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулан 30 сая төгрөг төсөвлөжээ.
Уг мөнгө давс, бодис нөөцлөх, авто замын арчлалт хамгаалалт, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, тээврийн зардалд зарцуулагддаг гэнэ. Өмнөх онд мөн энэ хэмжээний мөнгийг өвөлжилтийн бэлтгэлд зарцуулж байсан бөгөөд өнгөрсөн өвөл өнтэй, дулаан байсан учир давс, болон бодис бага ашиглагдсан гэдгийг хэлж байна.

Харин энэ жилийн тухайд авто зам нэмэгдэж цас их орох төлөвтэй байгаа ч нөөц 12-р сарын 31 хүртэл хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байна. Харин 2016 онд өвөлжилтийн бэлтгэл ажилд авто зам нэмэгдсэнтэй холбоотойгоор төсөв нэмж батлах шаардлагатай байгааг хот тохижуулах газраас хэлж байна. Одоогийн байдлаар хот тохижуулах газар цасны хоёр машинтай бөгөөд бүрэн бүтэн байдлыг хангаж өвөлжилтийн бэлтгэл ажлаа дуусжээ.
 
erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top