Эрдэнэт
 хотын тухайд гэр хорооллын иргэдийн түлээний хэрэглээ өндөртэйд 
тооцогддог. Тодруулбал Баян-Өндөр сумын хэмжээнд 14000 гаруй өрх гэр 
хороололд амьдардаг. Эдгээр айл өрхүүд өвлийн улиралд дунджаар 2 том 
машин түлээ хэрэглэдэг гэж үзвэл сумын хэмжээнд жилд хамгийн багадаа 
14000 гаруй шоо метр түлээг бэлтгэх шаардлагатай болдог байна. 

Баян-Өндөр сумын иргэдийн хэрэглээнд зориулан Булган аймгийн Орхон, Сэлэнгэ, Хангал сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумдаас 7000 м.Куб түлээг бэлтгэх гэрээ байгуулсан байна.
Харин
 зэргэлдээх сумуудын зүгээс мэргэжлийн ойн нөхөрлөл-үүдээр түлээг 
бэлдүүлж худалдаална гэсэн саналтай байгаа аж. Тиймээс Баян-Өндөр сумаас
 иргэдэд түлээний гоожин олгохгүй бөгөөд гэрээний дагуу зэргэлдээх 
сумдаас бэлтгэсэн түлээг худалдан авч өвлийн түлшээ бэлтгэх аж. 
Гоожин-гүйгээр
 түлээ бэлтгэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин 
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөн түлээ ачсан машиныг нь 
хураан авах торгуулийн арга хэмжээ мөрдөгдөх юм байна. 
Булган
 аймгийн зарим сумдын тухайд одоогоор Баян-Өндөр сумын харьяалалтай ч 
тус сумын уугуул иргэн бол гоожин олгодог гэдгийг хэлж байна. Баян-Өндөр
 сумд 2 түлээний зах ажилладаг бөгөөд түлээний үнийг зах зээлийн үнээс 
хямд ханшаар эхлэх бодлогыг баримталж байгааг хэллээ. 
Одоогоор
 4 м.куб мод буюу нэг портер мод 200,000-250,000 төгрөгөөр 
худалдаалагдаж байгаа бөгөөд энэ үнээс хямдаар борлуулахаар хэлэлцэж 
байна.
                             
                                    







 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        .jpg) 
        .jpg) 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        