|

Цас их орсноос зэрлэг ан амьтад уулнаас буужээ

saikhnaa 2016/01/29 1454 158

Нийт нутгаар цас их хэмжээгээр нэмж орж, шуурснаас зарим аймагт мал бэлчээрлэх боломжгүйд хүрсэн байна.

Гэтэл өвөлжилт онцгой хүндэрсэн Баянхонгор, Завхан, Увс, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгууд өвс, тэжээлээ малчдад хүргэх, отор, нүүдэл хийж байгаа малчдаа эргэх, зам давааг нээх, эмнэлгийн болон төрийн үйлчилгээ,  эм, биобэлдмэл хүргэх зэрэг ажлууд хөрөнгө мөнгөгүйгээс хүндрэл үүсч байгааг мэдээллээ.

 

Баян-Өлгий аймагт уулархаг газруудаар цас их орсноос аргал, янгир зэрэг зэрлэг ан амьтад уулнаас бууж, малчдын хотонд сүргээрээ орсон тохиолдлууд гарсан. Аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдад хужир шүү, өвс тэжээл, ус өгөх зэргээр зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Өвөлжилтийн байдал улам хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад нэн шаардлагатай байгаа автомашиныг  олгох, улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох,  2015 онд бүрдүүлсэн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад нэмж олгох саналыг Удсын онцгой комиссын хурлын үеэр тавьжээ.

 

Б.Хүлэг

Санал болгох

Сэтгэгдэл

top