|

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

magnai 2015/10/05 827 0

Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж танилцах зорилгоор 12 чиглэлд томилогдон ажиллаа. Жаргалант суманд 8 чиглэл, Баян-Өндөр суманд 4 чиглэл гарсан байна. Энэ жилийн зуншлага оройтсоноос бэлчээрийн өвс Ургамалын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй зэрэг онцлог нөхцөл үүссэн.

Аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж танилцах зорилгоор 12 чиглэлд томилогдон ажиллаа.

2015-2016 оны бэлчээрийн даац багтаамжийн судалгааны дүнгээр монгол орны нийт нутгийн 60-аад хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх төлөвтэй хэдий ч 40 гаруй хувьд малчид өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа юм.

Иймээс Орхон аймгийн малчид бэлчээр сайтай нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх малын тоог буруулах зэргээр өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс анхаарах хэрэгтэй гэдгийг энэ үеэр малчдад уламжилжээ. Түүнчлэн малчдад 10-12-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргүүлж, малын вакцин тарилгад хамрагдсан байдал болон өвөлжих малын тоо, нядлах малын тоо зэргийг авч ажиллажээ.

Орхон аймгийн хэмжээнд 700 гаруй малтай өрх бий.

Малчдын тухайд нядалсан малын борлуулалтын тал дээр анхаарч өгөх саналаа илэрхийлж байлаа. Цаг агаарын төлөвөөр өвлийн дунд саруудад ихэнх нутгуудад өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. иймд хадлан тэжээл бэлтгэх,отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлыг цас орж цасан бүрхүүл тогтох, эрс хүйтрэхээс өмнө зохион байгуулах шаардлагатай гэдгийг зөвлөж байна.
erdnetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top