|

Ховд аймгийн эмч нар айлын хотонд кесаров хагалгаа хийж эх хүүхдийн алтан амь аварлаа

tonshuul 2015/02/10 1312 0

Ховд аймгийн эмч нар айлын хотонд кесаров хагалгаа хийж эх хүүхдийн алтан амь аварлаа

 

Улаанбаатар хотоос 1500 гаруй километр алслагдсан баруун бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн оношилгоо, тусламж үйлчилгээг хүргэх Ховд аймагт байрлах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар алсын дуудлагаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт хүрч, хүний алтан амь аварчээ.

 

    Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нар алсын дуудлагаар 230 километрийн зайд орших Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг малчин айлд очиход 28-29 недельтэй төрөх дөхсөн эхийн эхэс нь ховхорч цус алдсанаас тээвэрлэж хугацаа алдах эрсдэлтэй тулгарсан учраас шөнөөр айлын гэрт хагалгааг амжилттай хийж эх хүүхдийн алтан амийг аварсан байна.

 

    Өдгөө алтан гарт эмч нарын ачаар шинэ амьдралтай золгосон бяцхан иргэн болон эхийн биеийн байдал сайн байгаа аж.


Эх сурвалж: Unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top