|

Дундаж насны эмэгтэйчүүдэд урт үс зохихгүй

saikhnaa 2015/11/18 13116 3560

Үсээ яаж засуулах вэ? Энэ бол бүсгүй хүн болгоны өөрөөсөө асуудаг асуултын нэг. Гоо сайханчдын зүгээс үзэхэд богино тайралт хамгийн тохиромжтой үс засалт.

Ийм үс нь хуйхны хэвийн ажиллагааг хангаж, үсээ ямар ч асуудалгүй, системтэйгээр янзлахад хялбар болгодог. Богино тайралт үргэлж моодонд орсоор ирсэн. Мөн их арчилгаа шаардагддаггүй, эмэгтэй хүнийг наснаас нь илүү залуу харагдуулдаг гээд олон давуу талтай.
Гэхдээ үс нь нүүр царайхай зохицож, давуу талыг ил гаргаж, дутагдалтай талыг нууж байх ёстой.

Хэрвээ та урт, гонзгой царайтай бол хацрын дунд хэсэг хүртэл их хэмжээний үс оруулсан богино засалт илүү өргөн харагдуулна. Чихний дэлбээ хүрсэн буюу түүнээс доор урттай буржгар үс, хөмсөг хүрсэн богино чёлк, мөн духыг дарсан чёлк нүүр царайг богиносгож харагдуулдаг.

Хэрвээ та дугуй царайтай бол богино тайралт эсвэл хүзүү дарсан, доод эрүүнд шүргэсэн шулуун үс арай гонзгой харагдуулна. Мөрөө хүрсэн тэгш үс болон үзүүр хэсгээрээ буржийлгасан, хацар хэсгийг хаасан урт үс нүүр царайг уртасгана.
Доод хэсгээрээ өргөн нүүртэй хүмүүс, өөрөөр хэлбэл дөрвөлжин эрүүтэнгүүдэд (Эрүүгээ хүрсэн богино тайралт тохиромжтой. Эрүүний буланг хаасан шулуун үс, эсвэл мөр хүрсэн урт шулуун болон хүзүүний хэсгийг хаасан үс эрүүг нарийсгаж харагдуулна.

Хэрвээ та урт хамартай бол өтгөн, хөмсөг хүрсэн, эсвэл үүнээс бага зэрэг доогуур чёлкийг богино тайралт, урт үстэй зохицуулж, нууж болно. 
Богино эрүүнд хөмсгөө хүрсэн чёлктой, шанааны доод хэсэг, чихний дэлбээний урд хэсгээр дугуйвтар, богино тайралт тохиромжтой. Мөн чёлктой урт үстэй байж болно. Гэхдээ үсээ чихнийхээ араар оруулж байх хэрэгтэй. Энэ үс засалт нүүр царайг уртасгаж, доод эрүүг урт харагдуулна.

Хэрвээ таны нүд байх ёстой газраасаа арай дээр байрласан мэт санагддаг бол энэхүү жижигхэн дутагдлаа доор байрлалтай нүд рүүгээ чёлкоо оруулснаар засах хэрэгтэй. Үс тань урт, эсвэл богино байж болно. Хамгийн гол нь хажуу тал руугаа хуваах хэрэгтэй.
Жижигхэн духыг хөмсөгнөөс доош урттай чёлк өтгөн оруулснаар засч болно. Үс урт, богино ямар ч байж болно.  Том духтай хүмүүст богино чёлк зохимжтой.

Хэрвээ та бөмбөгөр, налуу духтай бол өтгөн чёлкоор дарж болно. Үсээ чихнийхээ ар руу оруулж, тэгш самнана. 
Хүзүүний өө сэвийг урт шулуун, эсвэл буржгар үсээр далдална. Богино хүзүүтэй хүмүүс үсээ богиноор засуулбал тохиромжтой. 
Чихнийхээ өөг сэвийг чих рүүгээ оруулсан шулуун, эсвэл буржгар үсээр далдална. Идэр насны эмэгтэйчүүдэд урт үс зохимжгүй. Үүнийг боосон ч, ороосон ч та хөгшин харагдах болно шүү.

Гөлчийтөл нь самнаж, боосон үс зөв төрхтэй, залуухан бүсгүйчүүдэд л тохирно. Гэхдээ зарим үед өө сэвээ далдлах шаардлагагүй байдаг. Үүгээрээ та өөрийгөө тодорхойлж, дэгжин харагдаж болно шүү дээ.

 

www.goolingoo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top