|

Цайрч, бууралтсан үснээс салах байгалийн аргууд

namuunaa 2015/08/04 1209 0

Идэр залуу насандаа үс нь цайрч, бууралтсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл байгалийн гаралтай аргаар үсийг хэрхэн харлуулах аргыг хүргэе.

Үс бууралтах нас нь болоогүй атал хар залуугаараа үс нь хэсэгчлэн болон бүхлээрээ бууралтаж, цайрсан хүмүүс байдаг шүү дээ. Хэрхэн, ямар учраас үс цайрч, бууралтдаг шалтгааныг танилцуулъя.

Залуу хүн заримдаа бүр хүүхдийн үс бууралтаж, зарим хэсгээрээ цагаан үс ургасан байдаг. Энэхүү үс наснаасаа эрт цайрах үзэгдлийг Вернер хам шинж гэх бөгөөд энэ нь хүний цусан дахь меланин, кортикостероид гэх эд эсний үйлдвэрлэл зогссонтой холбоотой аж. Эдгээр эсүүд нь хүний залуу насанд үсний хар, бор, шар өнгийг тодорхойлдог эсүүд бөгөөд удамшлын шалтгаан эсвэл эдгээр эсүүдэд шаардлагатай уураг, тэжээл авч чадаагүйгээс устдаг байна. Меланин, кортикостероид устаж, үйл ажиллагаа нь зогссоноор хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй ч үсний өнгө алдагдаж улмаар цайдаг байна. Энэ нь хөгширсөн гэсэн үг биш харин таны үс ямар ч өнгөгүй болж байна гэсэн үг. Зарим тохиолдолд үүнийг хүний биологийн нас нь бие организмын наснаасаа түрүүлж яваснаас үс бууралтдаг гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь эцсийн эцэст үсний өнгийг тэтгэгч тэдгээр эсүүдтэй л холбоотой юм. 

Энэхүү асуудлыг байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр тууштай эмчлэснээр меланин, кортикостероид эсүүдийг нөхөн сэргээж, шаардлагатай уураг тэжээлийг өгснөөр байгалийн унаган хар үснийхээ өнгийг сэргээх бүрэн боломжтойг эрдэмтэд нотлоод байна. Харин үүний тулд танд тууштай хичээл зүтгэл, цаг хугацаа хэрэгтэй гэдгийг анхаараарай. 

1. Өндөгний шар, оливын тосоор үсэндээ маск тавих - Богино халимаг үстэй бол 1 өндөгний шар, 2 хоолны халбага оливын тосыг аяганд хольж хутгаад угаасан нойтон үсэндээ жигд түрхэнэ. Ингэхдээ үсний уг, толгойны хуйханд сайтар иллэг, массаж хийгээрэй. 15 минут массаж хийсний дараа бүлээн усаар сайтар угааж арилгана. Энэхүү маскыг 7 хоногт 1-2 удаа хийх ба үр дүнгээс хамаарч 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хэрэглэнэ. Хэрвээ та урт үстэй бол 2 өндөгний шар, 4 хоолны халбага сайн чанарын оливын тосыг хольж маск бэлтгэнэ. Энэхүү маск шууд үр дүнгээ өгч таны үсийг харлуулна гэж бодох хэрэггүй. Урт хугацааны тууштай хичээл зүтгэл хэрэгтэй. Маск тавьснаар эхэндээ таны үс тослогтож, зууралдаж магадгүй. Гэхдээ удаан хугацаанд энэхүү маскыг хэрэглэснээр үсний уг, ёзоорт өндөгний шар, оливын тосны уураг, тэжээл хүрч меланин, кортикостероид эд эсүүдийг сэргээж, нөхөн төлжүүлснээр эдгээр эсүүд нь үсний байгалийн өнгийг сэргээн үйлдвэрлэх ажилдаа ордог байна. Зарим тохиолдолд оливын тосны оронд адилхан хэмжээтэй байгалийн цэвэр зөгийн бал хэрэглэж бас болно. 

Энэхүү эмчилгээний үед дан ганц маскнаас гадна таны өдөр тутмын хооллолт их чухал. Таны байнгын хоол хүнсэнд витамин А, В, төмөр, уураг /протэйн/, эрдэс бодис /minerals/, йодын нэгдэл агуулагдсан байх ёстой.

Хоол хүнсэндээ байнга оливын тос хэрэглэх, гүн ногоон өнгийн навчит ургамал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх жишээ нь брокколи, априкот, бууцай, цэцэгт байцаа, өргөст хэмх, хулуу, улаан лооль, улаан сонгино, ногоон сонгино, лууван, гадил жимс, алим гэх мэт. 

 

Мөн өдөрт нэг аяга органик тараг ууж байх хэрэгтэй. Тарганд үсний цагаан өнгийг саармагжуулах эерэг бактейр агуулагдсан байдаг тул үсний хар өнгийг сэргээхэд нэн тустай.

Гүнжидийн самар хэрэглэж байгаарай. 

2. Сонгины хандаар маск тавих - Улаан сонгиныг жижиглэн хэрчиж саванд хийж сайтар нухаж нухаш болгосны дараа үс, хуйхандаа түрхэнэ. Ингээд 15 минут болгосны дараа шампуниар сайтар угааж цэвэрлэнэ. 7 хоногт 1 удаа тавихад болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top