|

Л.Гансүх гурван шүүгчэээ соливол шүүх хуралд оролцоно гэв

namuunaa 2015/09/10 883 0

  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг "Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байгаа. Түүнд холбогдох шүүх хурал гурван ч удаа хойшилж, эцэстээ цагдан хорих 461-р ангид болохоор товлогдсон ч Л.Гансүх үүнийг эсэргүүцэж, шүүх танхимд шүүхгүй бол өлсгөлөн зарлана хэмээсэн юм. Тиймээс түүний хүсэлийг ёсоор болгож өнөөдрийн шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд эхлээд байна. Хурлыг олон нийтэд нээлттэйгээр Ийгл ТВ болон ТВ-9 телевиз үзэгчдэд шууд дамжуулж байгаа юм.

Хурал эхлэхэд Л.Гансүхийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн.

Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад "Л.Гансүхийн хэрэгт хуваарилагдаад буй гурван шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Тухайлбал, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурорыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгэхээр ахаар нь барьцаалж, Л.Гансүхийн хэргийг шийдвэрлүүлэх гэж байж болно. Тиймээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Гурван шүүгчээ соливол шүүх хуралд оролцоно. Хэрэв солихгүй бол шүүхээс татгалзаж, өөр шүүхэд хэргийг шийдүүлэх хүсэлт гаргана. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх есдүгээр сарын 2-нд Л.Гансүхийн эрхэд ноцтойгоор халдаж, хорих шийдвэр гаргасан. Ер нь энэ шүүх ихэвчлэн хорих шийдвэр гаргадаг ч ихэнх хэрэг нь явц дундаа хэрэгсэхгүй болдог" гэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top