|

ШАР АЙРАГ эрүүл мэндэд хэрхэн СӨРГӨӨР нөлөөлдөг вэ

Altaa 2019/01/15 732 0

Шар айраг хэрэглэдэг хүмүүсийн тоо цаг, минутаар нэмэгдэж буй. Тэгвэл шар айраг хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай "www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

ХОДООД

 

 

Шар айрганд этилийн спирт, спиртийн агууламжтай. Тиймээс шар айргийг өдөр бүр уухад ходоодонд сөрөг нөлөө үзүүлж, ходоодны үйл ажиллагаанд саад учруулдаг аж. Шар айрганд агуулагдах төмөр ходоодны шүүс ялгаруулах хэсэгт ихээр хуримтлагдаж, их хэмжээний шүүс ялгарахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ходоодны үйл ажиллагаага муудах үед хоол шингэхгүй, өтгөх хатах, байнга ам цангах зэрэг сөрөг үр дагавар гардаг гэнэ.

 

ТАРГАЛАЛТ

 

 

Шар айрганд их хэмжээний хөрөнгө агуулагддаг. Тиймээс байнга уудаг хүний хэвлий хэсэг таргалах нь элбэг. Хэрвээ та шар айрагнаас татгалзах, улмаар дасгал хөдөлгөөн хийхгүй бол таргалалт таныг насан туршид тань сүүдэр мэт дагах аюултай.

 

ЭЛЭГ

 

 

Хэрвээ таны элэг муу бол та насан туршдаа шар айраг тэргүүтэй согтууруулах төрлийн ундаанаас татгалзаарай.  Шар айраг хэрэглэдэг хүний элэг аажмаар муудаж байдаг гэнэ. Шар айраг нь үрэвслийн үйл явцыг эрчимжүүлэхээс гадна гепатитэд ч хүргэж мэднэ. Тэр дундаа шар айрагны архаг гепатит нь нууц хэлбэрээр явагддаг, ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна.

 

БӨӨР

 

 

Бөөрний үндсэн үүрэг бол дотор эрхтний орчны хэвийн үйл ажиллагааг дэмжих. Бөөр нь ус-электролит болон хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангадаг. Шар айраг нь эдгээр бодисын тэнцвэрт байдлыг алдагдуулдаг учир бөөрөнд хэт их ачаалал өгдөг. Амьдралд хамгийн ойрын  жишээ бол шар айраг уусны дараа шээх, шээх давтамж нэмэгддэг.

 

ЗҮРХ

 

 

Шар айраг байнга уудаг хүний зүрх судасны үйл ажиллагаа муу байдаг. Үүний улмаас зүрхний үйл ажиллагаа доголддог.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top