|

Бөөрөө өвчилсөн эсэхийг мэдэх зургаан арга

nomun 2018/09/20 772 0

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0,3 хувьтай тэнцэх бөгөөд нэг минутад 1.2 литр цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Тэгвэл уг чухал эрхтэн өвдсөнийг илтгэх  шинж тэмдгүүдийг "www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

Бөөрөө өвчилсөн эсэхийг мэдэх зургаан арга

 

Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг. Тиймээс та тогтмол эрүүл мэндийн үзлэг хийлгэж заншаарай.

 

Алхам №2

 

 

Таны нүүр болон үе мөч хавагнаж байвал бөөр тань өвдсөн байх магадлалтай. Энэ нь биед хэрэггүй шингэн ихээр хуримтлагдсантай холбоотой.

 

Алхам №3

 

 

Бөөрний үйл ажиллагаа алдагдах үед арьс загтнах, тууралт гардаг. Мөн арьс хуурайшдаг байна.

 

Алхам  №4

 

 

Эрүүл бөөр цусны улаан эсийг үйлдвэрлэхэд оролцдог эритроэтин гэх дааврыг ялгаруулдаг. Уг дааврын хэмжээ багасвал бөөрний үйл ажиллагаа алдагддаг байна. Улмаар толгой эргэж, даралт буурдаг. Мөн бие организм хүчил төрөгчийн дутагдалд орж, амьсгалахад төвөгтэй болно.

 

Алхам №5

 

 

Аманд төмөр амтагдах. Цусанд хуримтлагдсан хортой бодисууд улмаар хүний амтлах мэдрэмжинд нөлөөлдөг байна. Хэрвээ бөөр үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй бол аманд төмөр амтагдах шинж тэмдэг илэрдэг.

 

Алхам №6

 

 

Энэ бол хамгийн түгээмэл шинж тэмдэг. Хэвлий хэсгээр таргалах улмаар арьсны өнгө өөрчлөгдөх.


Санал болгох

Сэтгэгдэл

top