|

Эдвард Сноуден өөрийгөө дахин санууллаа

tonshuul 2015/01/19 1370 2

Эдвард Сноуден өөрийгөө дахин санууллааАНУ-ын ҮАБ-ын ажилтан асан Эдвард Сноуден  кибер дайралтууд   бэлтгэж байгаа тухай шинэ  нууц баримт бичгүүдийг олны хүртээл болгон илчиллээ. АНУ-ын тусгай албадын дэлхийг тагнах ажиллагаа нь америкийн цэргийн кибер стратегийн дөнгөж эхний  шат байжээ.

Дараагийн шатанд  чухал дэд бүтцүүдийн объектууд  тухайлбал, банкны систем, цахим болон усны  хангамж, үйлдвэрүүд, онгоцны буудлуудыг хор тээгч программыг  боловсруулж, нэвтрүүлэх замаар сүйрүүлэхээр төлөвлжээ. Эдгээр нь Эдвард Сноудены  өгсөн шуугиан тарьсан  шинэ материалуудаас тодорхой боллоо. Энэ тухай оросын "Коммерсант” сонины өнөөдрийн дугаарт өгүүлжээ.  Сонины Кремльд ойр эх сурвалжийн өгүүлснээр,  улс орнууд  кибер орчны хууль дүрмийг яаралтай боловсруулах  шаардлага урган гарч байгаа аж.
Орос улсад улс-төрийн орогнол авсан  АНУ-ын ҮАБ-ын шинжээч асан Эдвард Сноуден өөрийн архиваас  Германы " Der Spiegel” сэтгүүлд шинэ материалуудыг нийтлээд байна. Ноён  Сноудены өмнө  олонд дэлгэгдэж байсан баримт бичгүүдээс АНУ-ын тусгай албаныхан Интернет ашиглагчдыг тагнан мөрдөх ажиллагаа явуулж байсан нь тодорхой болсон юм. Гэтэл тэр нь  америкийн цэргийнхний  киберстратегийн дөнгөж  эхний шатны ажил байжээ.  АНУ-ын хүчнийхний болон тагнуулын бүтцүүдийн гол зорилт бол бусад улс орнуудтай хийх кибер дайнд бэлтгэх ажил аж.  Ийм мөргөлдөөн болно гэдэгт ҮАБ огтхон ч эргэлзэхгүй байгаа гэнэ.  "Дараагийн томоохон сөргөлдөөн кибер орчинд эхэлнэ" гэж тус байгууллагын нэгэн баримт бичигт дурджээ.
Чадавхтай дайсны хүчийг ялж гарахын тулд АНУ-ын цэрэгжсэн  кибер нэгтгэлүүд  болон тэдний түншүүд  (Эдвард Сноудены баримт бичгүүдэд Англи, Канад, Австрали болон Шинэ Зеландын тухай яригджээ)    компьютерын  системийн эмзэг газруудыг эрэн хайж байна.
Ингэхдээ "Der Spiegel”-ийн нийтлэлээс үзэхэд, АНУ-ын ҮАБ-ын болон Киберкомандлалын хакеруудын тэргүүн  зэргийн анхаарлыг бусад орнуудын зэвсэгт хүчний командлал, хяналт болоод дэд бүтцийн  чухал объектууд, ялангуяа,  усан хангамж, үйлдвэрүүд, онгоцны буудлууд , банкны  систем гойд татаж байдаг аж.
Түүнчлэн,  компьютерын системийн эмзэг газруудад хортой программ   хангамж суулгах гурав дахь шатны ажиллагааг ч мөн төлөвлжээ.    Энэхүү тоон зэвсэг нь АНУ-ыг   дайсныхаа   дэд бүтцийг шаардлагатай үед эвдэх боломжоор  байнга  хангах бололцоотой  юм. АНУ-ын эцсийн зорилго "бодит цаг үеийн дэглэмийг  хурцатгахад "   оршино.
Сноудены баримт бичгүүдээс үзэхэд, АНУ-ын Киберкомандлалд 40 гаруй мянган  хүн ажилладаг байна. Тэгвэл 2013 онд гэхэд л  кибер орчинтой холбоотой ҮАБ-ын үйл ажиллагааны зардал 1 тэрбум доллар давжээ. "Der Spiegel” сэтгүүлийн тайлбарлаж буйгаар,  киберзэвсгийн  боловсруулалт, ашиглалт  ямарч олон улсын конвенц болон байгууллагын хяналтад байдаггүй аж.  Нөгөөтэйгүүр, ҮАБ-ын баримт бичигт өгүүлснээр, АНУ-ын тусгай албаныхан бусад орнуудын цэргийн болон иргэний дэд бүтцүүдийн хооронд ялгаа гаргадаггүй байна. Түүнээс гадна тэд   кибер орчинд  давших ажиллагааг   хэрэгжүүлэхдээ өөрсдийгөө  тагнан мөрдөх  ямарч  бололцоо олгохгуйн тулд бүхий л талаар чармайн ажилладаг гэж өгүүлжээ.

А.Огторгуймаа  montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top