|

Л.Гансүх нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүллээ

namuunaa 2015/06/25 816 0

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. 

Л.Гансүх нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.

Учир нь тэднийн Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн үзэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top