|

Халуунаас болж амиа алдагсдын тоо 700 болжээ

namuunaa 2015/06/24 580 0
 
Пакистаны өмнөд нутагт байрлах Синдх мужид цаг агаар хэт халуун болсны улмаас амиа алдагсдын тоо 700-д хүрчээ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг ерөнхий сайд анхааруулсан байна. Үндэсний Гамшгийн удирдах газарт ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал өгсөн аж. Цэрэг армийнхан хэт халуунд цохиулсан иргэдэд зориулсан төвүүдийг байгуулж, Гамшгийн удирдах газарт тусалж байгаа юм. Хохирогчдын ихэнх нь бага орлоготой гэр бүлийн буюу өндөр настай хүмүүс байсан гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдэгдсэнээр амиа алдагсдын ихэнх нь тус улсын хамгийн том хот болох Карачид байгаа юм. Сүүлийн хэдэн өдрийн турш Карачи хотод цаг агаар 45 хэм хүртэл халж байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top