Үүний шалтгааныг тодруулах зорилгоор болсон үйл явдлаас сийрүүлье.
Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн 20 орчим тооны адуугаа хулгайд алдан эрэл сурал болох явцдаа Орхон сумын нутагт иргэн Д.Доржийн амьдарч байсан газрын урдаас адуугаа олсон боловч цөөн тооны адуу нь алга байлаа. Улмаар тухайн үед хохирогчийн өөрийнх нь адууг "манай адуу" гэж худлаа хэлсэн, сүүлдээ Д.Дорж "жинхэнэ эзэн нь миний ажил олгогч Н.Эрдэнэсайханы адуу" хэмээн 5 минутын дотор худал хэлсэн байна. Иймд адуугаа алдсан иргэн Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгчид энэ байдлыг хэлж мэдээлэл өгчээ. Хэсгийн төлөөлөгч ч хуульд заасны дагуу иргэний өгсөн мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд "Эрдэнэт импекс" ХХК-ий захирал, Эрдэнэт хотын "Хүлэг" захын босс Н.Эрдэнэсайхан гэгч Х.Бат-Ялалтад хандан манай ажилчинг цагдаагийн ажилтан малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар хандсан байна. Харин хэрэг дээрээ Х.Бат-Ялалт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа ч юм уу, сурвалжлагчийн ажил, үйлчилгээ ч юм уу үзүүлэх болсон байна. Ингэхдээ цагдаагийн алба хаагчийн ажилд хүндэтгэлгүй хандаж, хэрэг шалгаж байгаа ажиллагаанд нөлөөлөхийг завдан "Нэвтрүүлэг” бэлтгэн цахим орчинд цацсан байгаа юм.
Цаг наргүй хүнд хүчир ажлынхаа хажуугаар дөнгөж шинэхэн хүнээ өлгийдөж аваад удаагүй байхад дээрх хар пиар нийгэм даяар цацагдсан нь ийнхүү цагдаагийн алба хаагчийг сэтгэл санааны гүн хямралд оруулах байдлаар дарамт шахалт үзүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, ажлаа хийснийхээ төлөө цахим орчинд болон уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдээр элдвээр хараалгасан зэрэг нь цагдаагийн алба хаагчид хүндээр туссан болохыг найз нөхөд, гэр бүлийнхэн нь баталж байна.
Тэгвэл цагдаагийн алба хаагчийг дарамталсан Х.Бат-Ялалт өөрөө ариухан хүн үү гэвэл үгүй. Тэрбээр 2009 онд эрүүгийн хуулийн 111.2-д заасан бусдыг гүтгэх гэмт хэрэгт 4 сар баривчлах ялыг авч ял эдэлж байгаад суллагдсан хүн.
Хуульчийн ёс зүй, хүнлэг байдлаа умартсан, зөвхөн өөрийгөө бусдад дөвийлгөх зорилго агуулж шинэ залуу боловсон хүчнийг чичилж, сэтгэл санааны хүчтэй хямралд оруулж, үхэлд хүргэсэн энэ хэргийг хэн шалгах вэ? Х.Бат-Ялалтын энэ үйлдлээс болж хүүхэд өнчирч үлдэж байна. Хариуцлагаа хэрхэн хүлээх вэ? Х.БАТ-ЯЛАЛТ өмгөөлөгч өө???
Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулгын үхлийн талаар мандутгай.мн сайт "Бид нэгэн залуу, халуун амь эндсэнд гүнээ харамсаж, гашуудаж байгаагаа илэрхийлье...Бид буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн... Мөнх амьдрал гэж үгүй. Амьддаа нэг нэгнээ хайрлаж, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө нэгнээ дарангуйлалгүй хүн чанар, хууль дүрмээ эрхэмлэж амьдарцгаая!!!" хэмээн тайлбарласан байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа