Like
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ оны эхний есөн
сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100-116 хувиар
биелүүлэв. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга
хамгийн бага буюу 0.495 хувь байхад манай уурхайчид олборлох хүдрийнхээ
шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж,
технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл
авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллалаа. Энэ
хугацаанд 400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улс, орон нутгийн
төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.