|

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛЛЭЭ

saikhnaa 2016/08/17 884 0

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛЛЭЭ

 

2016 оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөнөөс 229.0 мян.тн хүдэр илүү боловсруулж,  зэс - 3340.27 тонн, молибден - 360.7 тонныг тус тус  нэмж үйлдвэрлэлээ.

Мөн 2016 оны эхний хагас жилд баяжмалын үйлдвэрлэлийг давуулан биелүүлснээр  32,6 тэрбум төгрөгийн орлогыг нэмж олсон боловч, төгрөгийн доллартай харьцах ханшийн сулралтаас 4,7 тэрбум төг, баяжмалын борлуулалтын үнийн уналтаас 44,5 тэрбум төгрөгөөр орлого буурсан.

Хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд тайлант хугацаанд нийт зардлыг  62,0 тэрбум төгрөгөөр хэмнэж, 1тн цэвэр зэсийн тооцоот өртгийг 4023,63 ам. долларт хүргэж төлөвлөгөөнөөс 878,06 ам.доллароор, өнгөрсөн оны мөн үеэс 1176,37 ам. доллароор тус тус бууруулсан амжилттай ажиллаа. 

2016 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр ХХК 32,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Улсын ба орон нутгийн төсөвт нийт 71,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
 
Дашрамд дурдахад  зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байсан хэдий ч Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 2013-2015 онд нийт 3,6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж төлөвлөгөөгөө биелүүлснээс гадна нийт 127.9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131.6 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн амжилттай ажиллажээ.

Сүүлийн жилүүдэд компанийн гүйцэтгэх удирдлага нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртгийг тогтмол бууруулах бодлого баримталснаар 2016 оны эхний 6 сарын байдлаар нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртөг 4023,6 ам.доллар болж буурсан нь 2012 онтой харьцуулахад 2833,7 ам.доллароор буурсан үзүүлэлт ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top