|

Хотын намын хорооны “ноёны” суудалд хэн суух вэ?

nomun 2018/09/21 701 0

 

Хотын намын хорооны “ноёны” суудалд хэн суух вэ?

 

 

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал өнөөдөр болж байна. Энэ удаагийн бага хурлаар намын Хяналтын хорооы тайланг хэлэлцэх юм. Мөн хурлын хамгийн чухал нэгэн зүйл бол Нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох болно. Энэ хурлыг хамгийн дуулиантайгаар эхлүүлж буй нэг хэрэг нь даргын сонгууль байж таараа.

МАН-ын хороо бага хурал өнгөрсөн зургаан жилийн турш буюу 2012 оноос хойш огт хуралдаагүй өдийг хүрсэн. Ийнхүү адармаатай болоод халуухнаар эхлүүлсэн сонгуулийн хариу тун удахгүй гарна. Энэ ч утгаараа МАН-ын даргын сонгуулиас өөр хэлэлцэж, ярилцах олон асуудал байгаа хэдий ч даргын сонгуультай жишиж харьцуулбал жинхэн утгаа алдах хэрэг.

Нийслэлийн намын хороо сүүлийн нэг жилийн турш үүрэг гүйцэтгэгч даргатай явж ирсэн. Ц.Сандуй ажлаа өгөхдөө тэргүүлэгчдээ хуралдуулаад хотын дарга С.Батболдыг үүрэг гүйцэтгэгчээр үлдээгээп явсан байдаг. Дүрэм журмаараа бол хотын намын даргыг Бага хурлаасаа онцлон сонгох учиртай.

Чухамдаа уг хурал өнгөрсөн хавар болохоор товлогдож байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж байсан. Харин тэр хурал одоо хуралдаж байна. 

Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх хоёр ноёны нэр аль хавраас тодорхой болоод байсан. Тэдгээрт хотын дарга С.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын нэр тодрон гарч байсан билээ. Харин саяхнаас гурав дахь нэр дэвшигчийн нэр дуулдаж эхлэсэн. Тэр ноёны намын удирдлагуудад хандаж бичсэн захидалдаа тэрээр Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөө мэдэгдэн, дэмжиж өгөхийг хүссэн гэх мэдээлэл явж байгаа нь худал биш бололтой. Энэ хүн бол Хотын дарга асан Ц.Батбаяр. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэх жишиг улс төрд бий. Дээрээ тогтсон энэ жишигт доод шатандаа хадгалагдан үлдэх болно гэж үзвэл Нийслэлийн Засаг дарга нь хотынхоо намын хороог тэргүүлэх нь зөв хувилбар байж мэдэх юм.

Харин өчигдрийн хуралдаанаар нууц санал хураалт явуулж хотын дарга С.Батболд 9 санал, Д.Сумъяабазар сайд 6 зэрэг санал авсан. Гэхдээ энэ нь МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүдийн 15 хүний санал юм. Ийнхүү энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдыг бага хурал руу оруулахаар болсон аж. Харин уг суудалд өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр өөрийн нэрээ татаж авсан байна.

Өнөөдрийн бага хуралд 369 төлөөлөгч оролцож байгаа гэх мэдээлэл бий. Энэ нь өмнөх хурлуудаас 100 хүний бүрэлдэхүүнээр илүү хэмээв. Эдгээр 369 төлөөлөгчийн 69 нь квотоор оролцоно гэж яригдаж байсан юм.


 

Эх сурвалж: zaluu.com

Бэлтгэсэн: Т.Номун

 

Санал болгох

Сэтгэгдэл

top