|

АН-ын ҮЗХ-нд 114 хүн нэрээ дэвшүүлжээ

tonshuul 2015/01/19 4083 500
АН-ын ҮЗХ-нд 114 хүн нэрээ дэвшүүлжээАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуульд нэрээ  дэвшүүлсэн хүмүүсээс болзол хангасан 114 хүний нэрсийг баталжээ.

АН-ын Үндсэн болон Дотоодын сонгуулийн хорооны журмын дагуу гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд 114 хүн 47 суудлын төлөө өрсөлдөнө.

АН-ын аймаг, нийслэлийн бүх шатанд нөхөн сонгууль болж, эцсийн байдлаар Төв намын Дотоод сонгуулийн хороонд энэ сарын 26-ны дотор мэдэгдэх ёстой. Ирэх сард болох ҮЗХ-ны ээлжит хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн  гишүүнчлэлийг баталгаажуулна.

Санал болгох

Сэтгэгдэл

top