|

“Хаан банк”-ны ухаалаг мөлжлөг хэрээс хэтэрлээ

nomun 2018/09/19 3147 0


“Хаан банк”-ны ухаалаг мөлжлөг хэрээс хэтэрлээ

 

 

Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий, олон хэрэглэгчтэй "Хаан банк”-ыгдагасан дуулиан жил ирэх тусам нэмэгдэх болсоор байна. Данс шалгах, орлого зарлага, гүйлгээ хийх зэрэг янз бүрийн тохиолдолд шимтгэл хэлбэрээр 50-250 төгрөг автоматаар бидний данснаас суутгагддаг гэдгийг бүгд мэднэ. Харин энэ удаад зарлага хийгдэх тохиолдол шимтгэлийн хэлбэрийн бус өөр аргаар мөнгө алга болдог гэх дуулиан гараад байна.

Тухайлбал, нэгэн хэрэглэгч өөрийн данснаас учир битүүлгээр 1450 төгрөг суутгагдсаныг мэдэн "Мөнгө шилжүүлсэн хэрэглэгч нь шимтгэл төлөөд давхар хүлээн авагч нь төлдөг юм байх даа” хэмээн гайхаж сууна. Тэрбээр картаа уншуулсны дараа утсанд нь 11,015 төгрөг үлдлээ гэсэн мессэж ирсэн аж. Удалгүй эргэн гаднаас 20,000 төгрөг төгрөг орж ирэхэд дансны үлдэгдэл 29,565 төгрөг болсон гэжээ. Яаж ч харсан дундаас нь 1450 төгрөг дутаад байгаа юм. Ямар нэгэн гүйлгээ хийхэд тэр дор тухайн гүйлгээний шимтгэлийг суутган авдаг. Тэгэхээр үүнийг гүйлгээний шимтгэл цугларч байгаад бөөнд нь нэг авсан хэмээн үзэж болохгүй.

 

“Хаан банк”-ны ухаалаг мөлжлөг хэрээс хэтэрлээ

 

 

Иргэдийн утсанд таван мянгаас доош гүйлгээний мэдээлэл ирдэггүй учраас иргэд хамгийн багадаа хэчнээн төгрөг алдаж буйгаа хараахан мэддэггүй. Мөн зарлагын мессеж ирдэг ч тодорхой хэмжээгээр нягталж , шалгаад сүйд болоод болдоггүй. Тухайлбал, бид таван мянган төгрөгөөс дээш гүйлгээ хийгээд утсанд мэдээлэл ирдэг ч бутархай оронтой тоог нарийн шалгадаггүй бөгөөд бага мөнгө хэмээн зарим иргэд тоохгүй өнгөрөх ч үе бий. Гэвч Хаан банк иргэдээс мөнгө завчих арга тактик нь улам нарийсч 100-250 төгрөгийн шимтгэл авдаг байсан бол улмаар 1000-5000 төгрөг иргэдийн данснаас хэн хаашаа авсан нь мэдэгдэхгүй алга болсоор байгаа ажээ.

Мөн түүнчлэн өнгөрсөн онд гэхэд иргэдийн фейсбүүк хаяг руу чат бичиж ойр дотны найз нөхдийнх нь нэрээр мөнгө гуйж авчхаад дансаа хаагаад ор сураггүй алга болсон гэх кибер гэмт хэрэгүүд нэлээдгүй гарч байсан удаатай.

Гэвч энэ оны эхээр иргэдийн данснаас их хэмжээний мөнгө алдагдах болсон тухай мэдээлэл хөвөрсөөр иргэдийг гайхшруулаад авлаа. Жишээлбэл, жүжигчин Л.Сөрөлтийн Хаан банкны данснаас 576,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтлэхэд олон иргэд хаан банкны энэ мэт мөлжлөгөд өртсөн гэдгээ бичжээ. Тэдгээр иргэдийн дунд нэг сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний төгрөг алдсан хэд хэдэн хүн ч байгаа аж.

 

“Хаан банк”-ны ухаалаг мөлжлөг хэрээс хэтэрлээ

 

“Хаан банк”-ны ухаалаг мөлжлөг хэрээс хэтэрлээ

 


 

Улмаар тэдгээр иргэд дүүргийн цагдаад гомдол гаргахад 500 мянгаас доош хэмжээний мөнгө алдсан иргэдийг бага мөнгө алдсан хэмээн үзэж хэргийг нь хаадаг байна. Харин "Хаан банк”-нд очин гомдол гаргахад цагдаад хандахыг зөвлөдөг аж. Мөн "Хувь хүний мэдээллийн нууцтай холбоотой учир бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг нууцлах, гүйлгээний тухай ямар ч мэдээллийг өгөх боломжгүй” гэдэг хариултыг өгдөг байна. Ингээд тухайн иргэд хохирлоо барагдуулж чадахгүй, хэнд хаана хандахаа мэдэхгүй байгаа тухайгаа ярьж байсан юм.

500, 1000 төгрөгийн шимтгэл нь хэдийгээр бага хэмжээний мөнгө боловч энэ үйлдэл нь мэдээж нэг хүн биш олон мянган хэрэглэгч дээр хийгдэж буй хэрэг байж таараа. Олон гүйлгээн дундуур ингэж сэм авахад хүмүүс хэдийгээр мэддэггүй, харин зарим нь 1000 төгрөгөн дээр хэл ам хийхээс цааргалан тэгээд л орхино. Хэрэглэгчдийнхээ алтан цагийг хэмнэснийхээ төлөө ингэж гэмгүй царайлан хумсалах нь шудрага эсэхийг мэдэхгүй.

Гэхдээ үүн дээр нэг зүйлийг дурдахад банкны карт эзэмшиж буй хэрэглэгч өдөрт дунджаар 10 удаагийн гүйлгээ хийдэг гэж үзье. Тэр бүрт 50-250 төгрөг шимтгэл хэлбэрээр суутгагддаг гэхэд өдөрт 1500 төгрө гсуутгагдана гэсэн үг. Харин энэ нь нэг сард 45.000 төгрөг гэж гарч байна. Бидний тооцоолж буй энэ тоо нь хамгийн багаар тооцоолж гаргасан дүн. Тэгэхээр бид цагаа хэмнэснийхээ төлөөсөнд өдөр болгон тодорхой хэмжээгээр мөнгө төлдөг. Дээрээс нь энэ мэтийн утга нь үл ойлгогдох залилангийн шинжтэй шимтгэлүүдийг нэмбэл хэчнээн төгрөг болохыг өөрсдийн гүйлгээгээр тооцоолон хянаж үзэхэд буруудахгүй болов уу?

 

Эх сурвалж: Wikimon.mn

 

Т.Номун


Санал болгох

Сэтгэгдэл

top