|

ХААН банк АТМ-ээр дамжуулж иргэдийг шулж байна уу?

saikhnaa 2016/09/20 1230 0

ХААН банк АТМ-ээр дамжуулж иргэдийг шулж байна уу?

 

Орчин үед банкны картгүй, бэлэн мөнгөний машин ашигладаггүй хүн ховор биз ээ...

 

Цалингаа авах, мөнгөн гуйвуулга хийх гээд санхүүтэй холбоотой бүхий л үйлчилгээндээ карт ашиглаж байна. Энэ нь нэг талаараа бидний цаг хугацааг хэмнэсэн хэн хэндээ хэрэгтэй үйлчилгээ болж чадсан.

 

Харин нөгөө талаараа банкууд бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээр дамжуулан иргэдийн мөнгөнөөс хумсалж байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн хувьд ялихгүй жижиг мэт санагдах зүйлсийг арилжааны банкууд томруулан бизнес болгон ашиглаж байгаа юм. Тодруулбал тухайн иргэн хэдэн төгрөг авахаас хамаарч  гүйлгээ болгоноос 200 төгрөгний шимтгэл авдаг болж. Зарим тохиолдолд гүйлгээ бүрээс 400 төгрөгний шимтгэл авч байгаа гэдгийг иргэд хэлж байна. Хаан банкны энэ чимээгүй шимтгэл хэзээ гэнэт нэмэгдчихэв????

 

Ингэж шимтгэлээ өөрсдөө тогтоож иргэдээс шимтгэл авч байгаа нь үйлчлүүлэгчдээ урвахад хүргэлээ. Үүнийг Хаан банкны боловсон хулгай гэж нэрлэсэн төдийгүй шударга бус үйлдлийг өөгшүүлээд баймааргүйг иргэд илэрхийлж байна.

 

Түүнчлэн үнэнч үйлчлүүлэгчдээ гонсойлгож байгаа энэ асуудал иргэдийг цэвэр шулж байгаа хэрэг билээ. Хэрэглэгч бол хаан гэх уриагаа умартсан уу??? яасан Хаан банкны шимтгэл хэрээс хэтэрчээ.

АТМ-ийн гол зорилго нь банкны үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх. Мөн олон АТМ байршуулж өгснөөрөө тухайн банк тооцооны төвүүдийнхээ ачааллыг бууруулаад зогсохгүй, нэмэлт зардлуудыг хэмнэж өгдөг.

Н.Гэрэлтуяа Bolod.mn

 

ХААН банк АТМ-ээр дамжуулж иргэдийг шулж байна уу?

 

ХААН банк АТМ-ээр дамжуулж иргэдийг шулж байна уу?

Санал болгох

Сэтгэгдэл

top