|

Иргэдийн хандлагийг өөрчлөх хэрэгтэй гэв

nomun 2018/09/17 430 0

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн анги албадын гишүүд Баруун-Урт сумын айл өрхүүдээр явж, ухуулга сурталчилгаа хийж байна. Иж бүрэн сургуульд иргэд хэрхэн оролцох, хувийн зохион байгуулалт, бэлтгэлийг хэрхэн хангах талаар иргэдэд мэдээлэл өгч, шаардлагатай материал тарааж буй.

Иж бүрэн сургуулилтын үеэр Баруун-Урт сумын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид сонгосон аюулгүй талбайд ямар маршрутаар явж хүрэх аргачлал, зааврыг иргэдэд танилцуулсан байна.

Иргэдийн хувьд гамшгийн иж бүрэн сургуулийн талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн авсан ч яг ямар үйл явдал болох, түүний ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл, ойлголт хомс байгаа аж. Гамшгийн иж бүрэн сургуулилтыг дэмжиж байгаа иргэн байхад, огт дэмжихгүй, хэрэггүй зүйл гэж үзэх хүмүүс ч буй гэдгийг мэргэжлийн анги, албадын гишүүд хэлсэн юм.

Тиймээс ухуулга сурталчилгааны ажлыг илүү сайн зохион байгуулж, иргэдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж албаныхан онцлов. Гамшгийн иж бүрэн сургуулилт есдүгээр сарын 25-28-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болно.

Иргэдийн хандлагийг өөрчлөх хэрэгтэй гэв

 

Санал болгох

Сэтгэгдэл

top