Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, тэдэнтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн төрийн албан хаагчдад Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх, хандлагыг нь эерэгээр өөрчлөх нөлөөллийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтад ЗДТГ-ын харьяа ХНХҮХ, ЭМНДХ, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий Боловсролын сургууль зэрэг 27 байгууллагын төлөөлөл нийт 40 ажилтан, албан хаагч хамрагдсан байна.