|

Амьдралд чинь эерэг өөрчлөлтийг авчрах таван чухал дадал

nomun 2018/09/12 783 0
 
Өөрөөрөө бахархаж амьдрах шиг гайхалтай амьдрал хаана ч үгүй.
Өдөр бүр аз жаргалтай байж инээмсэглэнэ гэдэг маш чухал. Мөн үүнд чиний амьдралын хэв маяг, өдөр бүр хийдэг дадад зуршлууд, хандлага болон аливааг харах өнцөг чухал. Тиймээс доорхи 5 чухал дадлыг уншиж өөрийн амьдралд тусган аваад хэрэгжүүлж эхлээрэй!

1. Нойр

Амьдралдаа бид нойрыг тийм ч чухал зүйл мэтээр хүлээж авдаггүй. Гэвч үнэндээ нойр гэдэг унтаад л нөхөгдөөд байдаг энгийн зүйл биш юм. Тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрж, хангалттай нойр авснаар чи өдрийн турш зарцуулагдах энергиэ нөхөж нойрмог, ядранги биш эрч хүчтэй явахад чинь нөлөөлөх чухал зүйл гэдгийг санах хэрэгтэй.

2. Өөдрөг, эерэг хандлага

Аз жаргал бол амжилтанд хүрэхэд чухал хүчин зүйл гэж хэлдэг хүмүүсийн үг яг үнэндээ худал биш. Эерэг, өөдрөг хандлагатай байснаар эргэн тойрондоо аз жаргалыг түгээхээс гадна өөрөө ч гэсэн жаргалтай, сэтгэл хангалуун мэдрэмжийг авч байдаг.


3. Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн чамайг хүчтэй мөн үзэсгэлэнтэй болгох шидтэй. Харин чи хүчтэй, үзэсгэлэнтэй мэдрэмжийг мэдрэнэ гэдэг нь өөрөө өөртөө итгэлтэй байж, стрессгүй, мөн зогсолтгүй тууштай зүтгэх мэдрэмжийн үндэс болж чаддаг.

Top 15 Female Fitness Motivation Pictures & Quotes

4. Эрүүл хооллолт

Өөрт чинь байгаа энэ ганцхан амьдралыг туулахадаа чи одоо байгаа биетэйгээ насан туршдаа хамтдаа байна гэсэн үг. Тэгэхээр чиний эрүүл мэнд болоод бие чинь маш чухал. Тийм ч учраас биеэ хэрэгтэй хэрэггүй хог шиг хоолоор тэжээлгүй эрүүл, тэжээллэг, зөв хоол хүнсээр тэтгэж хайрлах хэрэгтэй юм шүү.


5. Өөртөө итгэх

Энэ нийтлэлээс ганцхан дадлыг л орхиж болохгүй, тэр бол өөртөө үргэлж итгэдэг байх. Хэрвээ чи өөртөө л итгэж чадвал хүссэн бүхэндээ хүрч, зорилго мөрөөдлөө бодит болгох чадалтай. Чи бодож байгаагаасаа ч илүү хүчтэй, ихийг бүтээх чадвартай учраас ганцхан олдох амьдралаа өөрийнхөөрөө бүтээж, инээмсэглэж өнгөрүүлээрэй.

Амьдралд чинь эерэг өөрчлөлтийг авчрах таван чухал дадал

 


Эх сурвалж: joy.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top