|

МАН-ын залуусын зөрчил хурцдаж байна

tonshuul 2015/06/11 2061 118

МАН-ын залуусын зөрчил хурцдаж байна

 

МАН-ын дэргэдэх цуут МАСЗХ буюу одоогийн НАМЗХ гэгчийн удирдлагын түвшинд гарсан үл ойлголцол даамжирч, намынхаа залуу гишүүдийг хамарсан зөрчил болж эхэллээ.

НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд  АНУ-д Харвардын Их сургуульд сурахаар явсан бөгөөд  энэ хугацаанд НАМЗХ-ы Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилсон юм. Гэвч өнгөрсөн шинэ жилээр болсон "Алтан сарнай” наадмын үеэр  Н.Номтойбаяр өөрийгээ НАМЗХ-ы Ерөнхийлөгч гэж нэрлэн, бүх урилга, хэвлэл, албан ёсны арга хэмжээн дээр зарлаж байв. Үүнд нь ч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн эгдүүцсэн ч Н.Номтойбаяр нар  энэ оны эхээр НАМЗХ-ы ээлжит бус бага хурлыг хуралдуулан, Л.Оюун-Эрдэнийг чөлөөлж, өөрсдийгөө жинхлэхээр оролдож эхэлсэн.
Энэ оролдлого МАН-ын залуусын зөрчлийг  нийгэмд ил болгосон бөгөөд  НАМЗХ-ы ээлжит бус бага хурал гэгчээр талууд  ойлголцолд хүрч, НАМЗХ-ы Ерөнхийлөгчийг их хурлаараа сонгохоор болж, Уул Уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ы ЕНБДаргаар томилж, их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахлуулсан юм. Гэсэн ч Г.Тэмүүлэн Н.Номтойбаярын талд ажиллан, их хурлын төлөөлөгчдийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнийг дургүйг хүргэсэн тул , өөрийн нутгийн дүү нар гэх хэсэг хүүхдүүдээр  Уул Уурхайн Яамны гадаа Г.Тэмүүлэнгийн эсрэг жагсаал хийлгэж байв.
Өдгөө энэ зөрчил нэгэнт даамжирч, нэг нэгнийгээ хэвлэлээр дайрч эхэллээ. Н.Номтойбаярын талаас Л.Оюун-Эрдэнийг АНУ-д сурч байх үедээ залилан хийсэн гэсэн мэдээллийг тарааж эхэлсэн бөгөөд энэ зөрчил хурцдаж, МАН-ын удирдлагуудын түвшинд яригдаж эхэлсэн байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэсэг залуусын үйл ойлголцол, НАМЗХ-ы удирдлагыг булаацалдсан мэт энэ үйл явдлын цаана МАН-ын дарга  М.Энхболд , Сү.Батболд  тэргүүтний НАМЗХ –ы удирдлагыг У.Хүрэлсүхийн хяналтнаас гаргах оролдлого ч байж мэдэх гэнэ. 2000-аад оны эхээр яг ийм үйл явдал МАН-д болж,залуучуудын байгууллага нь У.Хүрэлсүхийн МАСЗХ, У.Барсболдын "Улаан Сарнай-Хөгжил хөдөлгөөн” гэсэн хоёр холбоо болж хуваагдаж байсан юм.
Н.Номтойбаярын талынхан : 
1. Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн,
2. О.Содбилэг УИХ-ын гишүүн
3. Н.Төмөрхүү Зам тээврийн сайд
4. Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайд
5. Н.Цэрэнбат UFC группын дэд Ерөнхийлөгч
6. П.Баярхүү Жүжигчин
7. Б.Азжаргал Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга
8. Э.Бат-Амгалан "Чингис хаан”нисэх буудлын менежер
9. П.Батхүлэг Говь-Сүмбэр аймгийн ИТХ төлөөлөгч
10.З.Мэндсайхан Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан
11. С.Нямдаваа "Эко Констракшн”компанийн захирал
12. А.Сэрээтэр Нийслэлийн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
13. Ч.Гантулга Ард даатгал компанийн менежер
14. Э.Золбоо МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү
15. Г.Түвдэндорж "Торгоны зам”компаний менежер
16. Б.Мөнгөнчимэг "МИАТ”ХК-ын Хөгжлийн бодлогын газрын дарга
17. Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай,
 Л.Оюун-Эрдэнийн талынхан 
1. Б.Бат-Эрдэнэ. Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
2. Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгч
3. Б.Баярмагнай НИТХ-ын төлөөлөгч
4. Б.Асралт НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч
5. Ё.Нямжав Шадар сайдын зөвлөх
6. Д.Бат-Энх БХБЯ Төрийн нарийн бичгийн дарга асан
7. Д.Гантулга НАМОХ-ны Ерөнхийлөгч
8. Д.Дэмбэрэл Нийгмийн ухааны багш
9. Г.Дамдинням ШУТИС-ийн проректор асан
10. Х.Дамдинсүхэн SM компанийн захирал
11. Л.Нямбаяр Монгол Шуудан ТӨК-ийн дэд захирал асан
12. Л.Соронзонболд Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал
13. Н.Учрал Шадар сайдын зөвлөх
14. Х.Хатанбаатар Оюун ухааны академийн захирал
15. Н.Энхбаатар Шадар сайдын зөвлөх
16. Б.Цогтгэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
17. З.Төмөртөөмөө НАМЗХ PR хорооны дарга
18. Б.Пүрэвсүрэн Мэтгэлцээн клубын захирал
19. Б.Пүрэвдагва Thanks MAN клубын тэргүүн
20. Ч.Мэндбаяр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

Эх сурвалж: www.sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top