|

Н.Номтойбаяр гишүүн өөрийн гараараа улс төрийн карераа “дуусгажээ”

namuunaa 2015/05/28 847 16

Улс төрийн намын дэргэдэх  залуучуудын  байгууллагаар дамжин  улс төрд хөл тавьсан олон хүмүүс бий. 

 Ингэхдээ тэд ЮНЕСКО,  Социнтерн тэргүүтэй олон улсын  байгууллагаас гаргасан 35 хүртэлх насны залуучууд эвлэлдэн нэгдсэн байх журмыг зөрчсөн удаа үгүй. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд 35 хүртэлх насыг залуучуудын нас гэж ойлгож ирсэн уламжлалтай.

Түүнчлэн дэлхийн ихэнх улс орнууд залуучуудын байгууллагын насны дээд хязгаарыг  35 ба түүнээс  доош байхаар тогтоосон байдаг. Тухайлбал, Өмнөд Африкийн БНУ 15-35 насыг, Ирланд улс, 31 хүртэлх насыг, Англи улс 15-26 хүртэлх насыг тус тус  "залуучууд” гэх ангилалд хамааруулдаг байна.  11054478_462822640549689_3466447441870327223_n11150795_1139521186073889_8775510277403150657_n11377096_462821960549757_5482648865191356613_n

11018111_10205490173667157_4036729362698368703_nГэтэл саянаас залуучуудын байгууллагын  35 гэх насны байдлыг 40 хүргэх гэсэн санал, оролдлогыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргах болжээ.  Харамсалтай нь энэ санаачлагын цаана  түүний  өөрийнх нь улс төрийн карераа ахиулах, НАМЗХ-ны нэрээр намын жагсаалтаар орж УИХ-ын зөөлөн сэнтийд суух гэсэн "увайгүй” санаа нуугдаж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх  энэ эрхэм өөрөө НАМЗХ-оор дамжин  УИХ-ын гишүүн болохын тулд 70 мянган гишүүнтэй, олон жилийн түүхтэй НАМЗХ-ны дүрэм журмыг уландаа гишгэж, энэ байгууллагыг  "доромжлон”, тус байгууллагад  хамрагддаг залуучуудын насны дээд хязгаарыг  40 нас  болгохоор "улайран” зүтгэж байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, МАН-ын Нарийн бичгийн дарга, улс төр судалын доктор /Ph.D/ Т.Гантулга, МАН-ын зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нарын хүмүүс эрс хатуу үгээр эсэргүүцжээ.  11163192_849636398439580_3584954794160572825_n11145171_1136990926326915_6590134740488067755_n1947416_460662517432368_9185466918290292614_n11111621_461623600669593_712527681155481152_n11229684_1136372743055400_8732504319691759796_n

НАМЗХ-ны одоогийн дүрмээр 35 настай залуу тус холбооны удирдлагын аль нэг албан тушаалтнаар сонгогдож 4 жил буюу 39 нас хүртлээ ажиллаж болдог байсан бол энэ насны хязгаарын 40 болгосноор 40 настай хүн НАМЗХ-ны аль нэг удирдах албан тушаалд сонгогдоод 44 нас хүртлээ ажиллах болж байгаа юм. 40-44 настай хүнийг бид залуу хүн гээд залуучуудынхаа байгууллагыг удирдуулах нь  байж болох зөв  хэрэг гэж үү?

Тэгвэл Н.Номтойбаяр гишүүний НАМЗХ-ны  гишүүний насын 40 болгохоор "зүтгээд” байгаагийн цаад шалтгаан нь  тэрээр НАМЗХ-ны Ерөнхийлөгч болсноор сонгуулиар МАН-ын жагсаалтын эхний 10-д багтаж сонгогдох, дараа нь үргэлжлүүлэн 40-44 нас хүртлээ тус холбооны Удирдлагад өөрийн нөлөөгөө тогтоох гэсэн  хувиа бодсон бодол ажээ.

Тэрээр НАМЗХ-ны  35 насыг 40 болгох асуудлыг хөндсөнөөрөө улс төрийн карертаа эерэг үр дагавар авчрах гэсэн  биш харин эсрэгээрээ байж, түүний улс төрийн карер энд хүрээд өндөрлөх болж байна. МАН болон намынхаа журмын нөхдийн итгэл үнэмшил, эв нэгдэл, үзэл бодлоос илүүтэй хувийн ашиг сонирхолоо дээгүүрд тавьж, НАМЗХ гэх  байгууллагыг хувийн ашиг сонирхолдоо ашиглах гэсэн Н.Номтойбаярын энэ хандлага нь НАМЗХ-ны 70 мянган гишүүний дургүйцлийг төрүүлж, улмаар  түүнийг МАН, НАМЗХ дотор дэмжих хүнгүй болж байгаа юм билээ. Ийнхүү эрхэм гишүүн дэмий зүйлээр "оролдож” байж, өөрийнхөө улс төрийн карерийг "өөрийн гараар” дуусгажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top