|

Найз охиныхоо шалгалтыг өгөх гэж эмэгтэй хүн шиг хувцаслажээ

namuunaa 2015/06/11 745 0

 

Казахстаны Аяан Задемов хэмээх залуу найз охиндоо туслахын тулд эмэгтэй хүн шиг хувцаслан шалгалт өгөхийг завджээ. Найз охин нь их сургуулийн элсэлтийн шалгалтандаа ихэд санаа зовж байгаа тухайгаа түүнд хэлсэн аж. Задемов хайртай охиноо тайвшруулах гэж хэчнээн оролдсон ч бүтэлгүйтсэн учир оронд орж шалгалт өгөхөөр шийдсэн байна.

Pic shows: 20-year-old Ayan Zhardemov. A student from Borat’s homeland Kazakhstan has been dubbed

Тэрээр хиймэл үс зүүж, урт банзал, цагаан пудволк өмсөн Жетысай хотын элсэлтийн шалгалт авах байранд иржээ. Гэвч шалгагч багш Задемовыг иргэний үнэмлэхээсээ ондоо төрхтэй байгааг анзаарч шалгаж эхэлсэн байна. "Бид шалгалт өгөх сурагчийн оронд өөр эмэгтэй иржээ гэж бодсон. Түүнийг ярьж эхлэх хүртэл эрэгтэй хүн гэдгийг нь мэдээгүй. Тэрээр нарийхан хоолойгоор ярихыг хичээж байсан ч эрэгтэй хүн гэдгийг нь төвөггүй мэдсэн” гэж шалгалтын комиссын хэвлэлийн төлөөлөгч ярьсан юм.

Задемовыг 1400 фунтээр торгосон байна. Үүнийг романтик, зоригтой үйлдэл хэмээн харсан нэгэн бизнесмэн түүний торгуулийн хагасыг төлж өгнө хэмээн амлажээ. Харин Задемовын найз охин ирэх жил элсэлтийн шалгалт өгөхөөр болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top