|

С.Эрдэнэ сайдын хүн Т.Энхсайханы “Фүжи холдинг” компани тендер будлиантуулжээ

tonshuul 2015/04/04 1816 0

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших "Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучин байрны асуудал өнгөрсөн намрын турш яригдаж эхлээд буй. Учир нь тус орон сууцны оронд шинэ байр барихаар бэлтгэл ажил эхлэсэн ч тендерийг хууль бусаар явуулсан гэх маргаан дэгдсэн явдал юм. Оршин суугч иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудлыг тавьсаар ирсэн. Үнэлгээний хороо хуралдаагүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн гэж оршин суугчид  үзэж  хэд хэдэн төрийн албан хаагчийг АТГ-т шалгуулахаар болж байсан юм. Гэвч энэ маргаан өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

Дээрх хуучин байруудын тендерт ялсан хэмээн хэл ам таталж байсан "Фүжи холдинг” компани "Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендер авсан байгаа юм. Мөн эл "Фүжи холдинг” компани оршин суугчидтай барилга эхлүүлэх гэрээ хийгээгүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, тус газрын хэлтсийн дарга М.Нямбаяр, архитектор С.Даланжаргал нар ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсан гэсэн мэдээлэл саяхан цацагдсан. Түүнчлэн тус компани өнөөг хүртэл оршин суугчидтай ямар ч гэрээ хэлцэл хийж баталгаажуулаагүй байхад ийнхүү тэд зөвшөөрөл олгосон болж таараад байгаа ажээ.

С.Эрдэнэ сайдын хүн Т.Энхсайханы “Фүжи холдинг” компани тендер будлиантуулжээ

 

С.Эрдэнэ сайдын хүн Т.Энхсайханы “Фүжи холдинг” компани тендер будлиантуулжээ

 

С.Эрдэнэ сайдын хүн Т.Энхсайханы “Фүжи холдинг” компани тендер будлиантуулжээ

 


"Нэхмэлийн шар” байрыг шинэчлэх, шинэ байр барих тендерт ялсан "Фүжи холдинг” компани нь өндөр дээд эрх мэдэлтэй эрхмүүдийн компани гэдэг мэдээллийг баттай эх сурвалжууд ирүүллээ. "Фүжи холдинг” компани нь Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан гэх хатагтайн эзэмшилийнх ажээ. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Т.Энхсайхан хатагтай нь С.Эрдэнэ сайдын тун ойрын хүн нь ажээ.

"Фүжи холдинг” компани ч Ардчилсан хүчний холбооны байр "Шонхор таур”-т байрладаг байна. Тус байрыг анх С.Эрдэнэ сайд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр барина гэж олон нийтэд мэдэгдэж, нийслэлээс газрын зөвшөөрөл авч, хаяг хадаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон  олон нийтийг хуурч мэхэлсэн байдаг. С.Эрдэнэ сайд болон АХХ-ны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нь олон сэжимээр холбогдож байгаа юм. Компани болон тус холбоо нь нэг байранд байрладаг, АХХ-ны ерөнхийлөгчийн хувьд Т.Энхсайханыг холбооны гүйцэтгэх захирлаар томилж байсан гээд улс төр болоод түрийвч нэгтэй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Иймээс ар тал сайтай С.Эрдэнэ сайдын хүн болох Т.Энхсайхан "Нэхмэлийн шар” байрны тендерийг төвөггүйхэн авсан бололтой. С.Эрдэнэ  сайд хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн байрыг холбооныхоо байр болгож луйвардсан шиг,  "Нэхмэлийн шар”-ын  шинээр барих орон сууцнуудын тендерийг авч орон сууцны зориулалтын бус  барилга барин, тэнд  амьдарч байсан оршин суугчдын "гудамжинд” гаргах дээрээ тулбал яах вэ?

Ц.Мөнх

Ugluu-logo2028

Санал болгох

Сэтгэгдэл

top