|

"104.5 тэрбум төгрөг батлагдвал Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно"

saikhnaa 2017/10/25 714 0

"104.5 тэрбум төгрөг батлагдвал Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно"

Өмнөх Засгийн газрын үед Хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж зарласан билээ. Гэвч энэхүү мөнгө наймдугаар сараас хойш олгогдохгүй байгаа юм. Харин өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн үеэр хүүхдийн мөнгийг олгох талаар талууд хэлэлцжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "2017 оны батлагдсан төсөвт багтаан эхний долоон сарын байдлаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгоод дууссан. 2017 онд батлагдсан байсан төсөв дуусчихсан учраас хүүхдийн мөнгийг олгож чадахгүй байгаа.

Тиймээс бид 2017 оны төсвийн тодотголд 104.5 тэрбум төгрөг тусгуулахаар санал гаргасан. УИХ-аар энэ санал батлагдвал наймдугаар сараас хойшх Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж бүрдэнэ" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top