|

ХҮҮХДИЙН 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЖЭЭ

saikhnaa 2016/10/04 999 0

ХҮҮХДИЙН 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЖЭЭ

 

Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй зогссон хүүхдийн 20 мянган төгрөгийн зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсан. Үүний дараа есдүгээр сард багтаан хүүхдийн мөнгийг олгож дуусна гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа юм.

Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас санхүүжилтийг нь Монгол банк руу хийсэн гэдгийг албаныхан хэлэв. Хувиралах асуудлыг нь Монголбанк, Халамжийн газар хоёр хийх юм байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгодож эхэлнэ гэсэн үг юм. Хамгийн гол 7,8,9 сарын мөнгийг бөөнд нь өгөхүү, цувуулж өгөх үү гэдгийг Нийгэм, хамгааллын яам болон Монголбанк шийдэх юм байна. Ямартаа ч хүлээлт үүсгээд байсан хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн байна.

О.Сайхан

эх сурвалж: zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

top