|

НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЯВСАН ИРГЭДИЙГ ХИЛЧИД СААТУУЛЖЭЭ

namuunaa 2015/06/02 1832 295

 

Өнгөрсөн сарын сүүлчээр Замын-Үүдийн хилийн ангийн хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг, мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг  хилчид телекамерын хяналтаар илрүүлэн саатуулж харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн ангийн хариуцсан хэсэг Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж буцаасан байна. Харин Сэлэнгийн хилийн хэсгээр хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй, ан хийх зорилгоор явж байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн А, О нарыг хилийн манаа илрүүлэн саатуулсан аж.


Санал болгох

Сэтгэгдэл

top