|

Г.Дэнзэн хил давж зугтсан уу

munkhod 2015/03/04 994 0
 Г.Дэнзэн хил давж зугтсан уу
Улмаар Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа билээ. Тэгвэл Я.Батсуурийн араас Г.Дэнзэнг шалгана гэх мэдээлэл гарч байв. Харин сүүлийн үеийн мэдээллээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн хилээр оргон зайлсан бололтой.

 Энэ тухай улстөрийн хүрээнийхэн өчигдрөөс ярьж эхэлсэн бөгөөд Г.Дэнзэнг хаа байгааг нь тогтоож чадахгүй байгаа гэнэ. Түүнийг АТГ-аас дуудаж тайлбар авахыг оролдсон ч хэдийнэ хилээр гарсан сурагтай. Учир нь түүнд хилийн хориг буюу таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан аж. Ямартай ч хэвлэлийнхэн болон олон нийтийн дунд шүүмжлэлд өртөж "Говь Пауэр”-ын асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалаа хүртэл өгч байсан Г.Дэнзэн нь Я.Батсуурь баривчлагдаж, Н.Алтанхуягийг АТГ-т дуудагдсаны дараа сэжиг авч зугтсан гэх таамаглал байна. Гэсэн хэдий ч одоогоор түүнийг хилээр гарсан эсэхийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон прокурор, хуулийн байгууллагаас зарлаагүй байгаа юм.
info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top