|

С.Ганбаатар 50 сая воны хахууль авсныг шүүх албан ёсоор тогтоолоо

saikhnaa 2017/08/15 657 0

С.Ганбаатар 50 сая воны  хахууль авсныг шүүх албан ёсоор тогтоолоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад 400 мянган хүний саналыг авч чадсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэх хэргийг шүүх шийдвэрлэжээ. Хэргийг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Э.Чингис хүлээн авч, шүүх хурлыг энэ сарын 7-ны өдрийн 16.00 цагт шүүх хурал товлон зарласан ч,  С.Ганбаатар нь "Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар гаргасан юм байна.

Тэгвэл шүүхээс хуралдааныг хуулийн хугацаанд буюу  8 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж,  зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэжээ.  Улмаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

За мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Тэгэхээр  Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, олон хүний саналыг авч, хэн хүний санаанд оромгүй амжилтыг үзүүлсэн С.Ганбаатар хахууль авсан гэж шүүх үзлээ.

Сонгуулийн эхний санал хураалтын дараа Н.Энхбаяртай таарамжгүй харилцаатай байх боллоо гэгдэж байсан ч, сонгуулийн дүн нэгэнтээ гарч, шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөсний дараа МАХН-ын Дэд дарга болох сонголтыг хийсэн С.Ганбаатарыг 400 мянган санал авсных нь бүр дараа  нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч байгаа нь инээдтэй л хэрэг юм. Гэвч хууль цаг хугацааны хувьд ингэж л хэрэгжиж байна.

Эх сурвалж: Hunnu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top