|

С.Ганбаатарыг гадны иргэнээс хандив авсан эсэхийг шалгаж эхэлжээ

saikhnaa 2017/06/22 646 0

С.Ганбаатарыг гадны иргэнээс хандив авсан эсэхийг шалгаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг БНСУ-ын иргэнээс хандив авсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ.


Сонгуулийн Ерөнхий хороонд "Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" ТББ, "МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо"-ноос нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан эсэх мэдээллийг шалгуулахаар хүсэлт хүргүүлсэн. БНСУ-ын иргэн Ю Ван Сүгээс СЕХ-нд хандан "Би МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хандив болгож 50 сая вон өгснөө хүлээн зөвшөөрч, уучлал хүсч байна. Энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсч байна" гэсэн өргөдөл ирүүлсэн юм.


Иймд СЕХ дээрх гомдлыг шалгаж өгөх хүсэлтээ өчигдөртөө багтаан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлжээ. Дээрх гомдлыг шалгах явц ямар шатандаа явж буйг Цагдаагийн байгууллагаас тодруулахад "СЕХ-ноос ирүүлсэн хүсэлтийг үндэслэн асуудлыг материалжуулан шалгаж байна" гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top