|

МАН-ын 60 тэрбумын асуудалд холбогдсон А.Ганбаатар нарыг Ганц худагт саатуулан байцааж байна

batzeveg 2017/08/07 964 0

МАН-ын 60 тэрбумын асуудалд холбогдсон А.Ганбаатар нарыг Ганц худагт саатуулан байцааж байна

Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн юм. 

Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарыг хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорин мэдүүлэг авч эхэлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top