|

“Босоо” барианы өмнө бүдрэх үү

saikhnaa 2017/06/22 593 0
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид өөрийн гэсэн хочтой. МАХН-аас Б.Энхбаярын дэмжлэгээр Ерөнхийлөгчид сойгдож байгаа С.Ганбаатарыг "босоо” хэмээн нэрлэсэн нь УИХ-ын гишүүн байхдаа түүний  нэвтрүүлсэн шинэ соёлтой холбоотой. Учир нь УИХ-ын чуулганы танхимд ганц босоогоороо үг хэлдэг гишүүн тэр байв. Гэвч тэрбээр барианы өмнө бүдэрч магадгүй нь. Түүнийг гадаадын иргэдээс их хэмжээний хандив авсан гэх ноцтой шалтгааныг Сонгуулийн Ерөнхий хороо хараандаа авсанаа өчигдөр зарлалаа. Өөрөөр хэлбэл БНСУ-ын иргэн С.Ганбаатарт 50 сая вонны хандив өгснөө хүлээн зөвшөөрчээ.

 

“Босоо” барианы өмнө бүдрэх үү

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрхзүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ "Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах” ТББ байгууллагаас гомдол ирсэн. Агуулга нь "Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Сонгуулийн тухай хууль зөрчиж гадаадын иргэнээс 50 сая вонны хандив авсан байна. Үунийг шалгаж өгөөч” гэсэн хүсэлт хүргүүлсэн аж. Мөн иргэн н.Баасанжаргалаас ийм утгатай гомдол ирүүлсэн байна. Түүнчлэн МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос "Манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой хуулиар хориглосон этгээдээс хандив авсан гэх мэдээллийг шалгаж өгнө үү. Хэрэв авсан нь тогтоогдвол бид дэмжихээс татгалзана” гэсэн агуулгатай шаардлага ирсэн бол БНСУ-ын иргэн Юу Ван Сү гэдэг иргэнээс мөн л өргөдөл иржээ. Өргөдөлд "Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарт сурталчилгааны ажилд нь зориулж 50 сая вонныг хандивлаж байсан. Уулчлалт хүсч байна. Энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь хууль зөрчсөн эсэхийг шалгаж, тогтоох бүрэн эрхгүй байгууллага. Иймээс эдгээр өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа аж.

 

Хэрэв цагдаагийн байгууллага нэр дэвшигч С.Ганбаатарыг гадаадын иргэнээс хандив авсныг тогтоовол барианы өмнө бүдрэх аюултай болоод байгаа юм. Хуульд нэр дэвшигчээс хасах заалттай.

 

 

“Босоо” барианы өмнө бүдрэх үү

МАХН-ын хувьд хууль хяналтын байгууллагатай аль нэг гишүүн нь ороогдоод эхэлбэл дарга Н.Энхбаяр болон бусад удирдлагууд нь "зайгаа барьчихдаг”  сураар боож болдоггүй сурсан зан бий. Үүнийг Г.Шийлэгдамба өөрийн биеэр амсаж байгаагаа ний нуугүй ярьж, үнэн төрхийг нь илчилсээр байгаа. Ганзага, дөрөө нийлж төдийгөөс өдий хүртэл хамт зүтгэсэн нөхрөө хэцүү цагт "мартаж” чадсан Н.Энхбаяр С.Ганбаатарын хандивын асуудлыг хууль хяналтынхан шинжээд эхэлсэн энэ цаг үед ямар алхам хийх бол гэдэг сонирхолтой үйл явдал байж магадгүй нь.

   

С.Ганбаатар бол Б.Энхбаяртай хэдийгээр ойр ч МАХН-ынханд хол хүн. Түүний туулж ирсэн улс төрийн алхамуудыг таашаадаггүй олон гишүүн тус намд бий. Бараг нэр нэгдсэн нам болгон нь тарж, бутардаг гэх яриа дагалддаг түүний энэ удаагийн улс төрийн замналыг нь Сонгуулийн Ерөнхий хороо болоод хууль хяналтынхан шийднэ. Хэрэв гадаадын иргэдээс хандив авсан нь тогтоогдож, нэрээ хасуулбал тэр цааш ганцаар улстөр хийхээс өөр замгүйд хүрнэ. Том сонгуульд "том толгой” гаргасан хударгаггүй гишүүнтэй байхыг хэн ч үл хүснэ биз...

 

http://www.24tsag.mn/content/151611.shtml

Эх сурвалж: 24tsag.mn


 


Санал болгох

Сэтгэгдэл

top