|

Хар чавга, үзэм, чангаанз худалдаж авахдаа анхаар

saikhnaa 2017/02/20 1449 0

Хар чавга, үзэм, чангаанз худалдаж авахдаа анхаар

 

Сар шинийн баярт зориулж иргэд хүнсээ базааж байгаа энэ үед чанаргүй муудсан бүтээгдэхүүн зарагдсаар байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын нэгнээс эхлэн 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэний худалдаалж буй бүтээгдэхүүнийг шалгахад 265 зөрчил илрүүлжээ.

 

Тухайлбал "Юмт бөмбөгөр”, "Эрдэнэбулган”, "Барс-2” захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз худалдаалж байжээ.

 

Мөн түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр хүнсний сүлжээнд нийлүүлсэн байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэн н.Од гэртээ хэвийн боов үйлдвэрлэн өөр аж ахуйн нэгжийн нэр дээр савлан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн орчимд худалдаалж байсан нь илэрсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top