|

ӨНӨӨДРӨӨС ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭНЭ

tonshuul 2017/01/01 637 0
 

ӨНӨӨДРӨӨС ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭНЭ

 

Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагт тэглэх шийдвэр гаргасан.
Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан юм.
Тогтоолд:
  • Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
  • Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
  • Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
  • Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ
  • Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

top