Шагналыг Орхон аймгийн ИТХ-ийн дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар гардуулан өглөө. Орхон аймгийн "Хүндэт иргэн” өргөмжлөлийг 2006 онд бий болгосон бөгөөд Эрдэнэт хотын хөгжил дэвшилд онцгой хувь нэмрээ оруулсан 21 эрхэмд олгожээ.
Харин Эрдэнэтийн 22 дахь "Хүндэт иргэн”-ээр Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн өргөмжлөгдлөө.
Эх сурвалж: erdenettoday.mn