|

Шатахууны албан татварыг дахин буурууллаа

saikhnaa 2016/12/01 859 0

Шатахууны албан татварыг дахин буурууллаа

 

Засгийн газар шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх ээлжит арга хэмжээгээ авлаа. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг  автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болгов.

 

Өмнө нь аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар "Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон  юм.

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/476503.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top