|

Журмын хашааны төлбөрийг тогтоолоо

saikhnaa 2016/02/23 2554 0

Журмын хашааны төлбөрийг тогтоолоо

 

Аймгийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар журмын хашааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал байлаа. АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс дээрх хувь хэмжээг тогтоосон төслөө танилцуулсан.

Уг төсөлд туссанаар 10 км дотор суудлын авто машиныг зөөж шилжүүлэхэд 40 мянга, том оврын машин 45 мянга, мотоцикл 15 мянган төгрөгийн төлбөр төлөх санал орууллаа. Харин 10 км-ээс хэтэрсэн тохиолдолд нэг км тутамд 1500 төгрөг авахаар баталлаа.

Харин түр саатуулах байр буюу журмын хашааны нэг хоногийн төлбөрт мотоциклоос 2 мянга, суудлын авто машин болон микро автобуснаас 4 мянга, 5 тонн хүртэлх жинтэй авто машин болон 40 хүртэлх хүний суудалтай автобуснаас 6 мянга, хүнд даацын авто машинаас 12 мянга, тусгай зориулалтын авто машинаас 18 мянган төгрөг авахаар баталсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top