|

Ерөнхийлөгч огцрох эсэхийг тав дахь өдөр шийднэ

saikhnaa 2016/11/30 650 0

Ерөнхийлөгч огцрох эсэхийг тав дахь өдөр шийднэ

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг төрийн тэргүүний албанаас эргүүлэн татах санал асуулгыг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар болсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сөрөг хүчний "Тобура Ардчилсан нам”, "Ардын нам”-ын удирдлагууд  хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. "Лхагва гаригт бид Ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуулийн эцсийн төслийг парламентад өргөн барих болно. Санал хураалт магадгүй баасан гаригт болно” гэж мэдэгджээ. Пак Ын Хэг төрийн нууцыг задруулсан, авлига авсан хэмээн буруутгаж буй юм.

 

Дээрх мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн билээ.

 

Тэрбээр "Миний бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө намайг огцруулах эсэхийг хуульд заасан журмын дагуу Үндэсний Ассамблей шийдэх болно. Хугацаанаас өмнө огцруулах асуудлуудыг Үндэсний Ассамблей шийднэ. Хэрвээ эрх баригч нам болон сөрөг хүчний нам эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр намайг огцруулах шийдвэр гаргавал би хуульд заасан журмын дагуу огцрохоо хариуцлагатайгаар мэдэгдье” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан жагсаал өнгөрсөн амралтын өдөр дахин зохион байгуулагдсан билээ. Уг жагсаалд хоёр сая хүн нэгджээ. Тус улсын түүхэнд анх удаагаа ийм олон хүнийг хамарсан жагсаал болж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top