|

"Мерс" вирусийн халдвар авч нас барсан хүний тоо арван гурав боллоо

munkhod 2015/06/12 1889 214

"Мерс" вирусийн халдвар авч нас барсан хүний тоо арван гурав боллоо

 

Солонгос улсад дэлгэрч буй халдварт "Мерс" вирус өглөөний 09.00 цагийн байдлаар 108-н хүнд халдаж, 13-н хүн нас барж, 3934-н хүн тусгаарлагдан эмчлүүлж байна. Мөн халдвар авсан байж болзошгүй 600-н хүнийг эмнэлгээс гаргасан ажээ.

     Тус улсын томоохон 6-н эмнэлэг болон бусад 22-н эмнэлэгт "Мерс" вирусийн халдвар тархсан байгаа бөгөөд вирусийн халдвар эмнэлгийн орчинд хамгийн их тархаж байгаа гэж үзэж болохоор байна.

    Халдвар зөвхөн Солонгос иргэдэд халдаж байсан бол тус улсад өнгөрсөн 3-8-ны өдрүүдэд жуулчлаад буцсан Хонг Конг улсын жаран настай эрэгтэй халдвар авсан байж болзошгүй байдлаар эх орондоо эмчлүүлж эхэлжээ.

    Хонг Конг болон Макао улсууд өөрийн орны иргэдийг Солонгос улсад жуулчлахыг албан ёсоор түр хориглосон бол ОХУ анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Харин АНУ "Мерс" вирусийн улмаас Солонгос улсад хийх аялалаа цуцлах шаардлагагүй хэмээн мэдэгдсэн байна.

     Солонгос улсын иргэн, жаран настай эрэгтэй Ким өнгөрсөн 5-р сарын 20-ны өдөр Арабын орнуудад жуулчлаад эх орондоо ирсэний дараа "Мерс" вирусийн халдвар авсан оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ажээ. Түүнээс эхлэлтэй өвчний халдвар эдүгээ Солонгос оронд их хэмжээгээр тархсан ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top