|

Баасан гарагт бүх нийтээр амрахаар боллоо

saikhnaa 2016/11/23 825 0

Баасан гарагт бүх нийтээр амрахаар боллоо

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ. Энэ өдөр Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан түүхэн өдөр юм. 

Энэ жилийн тухайд арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бямба гарагт тохиож байгаа. 

Тиймээс энэ өдрийг урагшлуулан өмнөх өдөр нь буюу 25-ны Баасан гарагт бүх нийтээр амрах эсэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. 

Засгийн газрын хуралдаанаас арваннэгдүгээр сарын 25-ны Баасан гарагийг бүх нийтээр амрах өдөр болгох шийдвэр гаргажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top