|

Баасан гаригтай холбоотой сониролтой 15 баримт

saikhnaa 2015/11/27 1098 0

Монголчууд баасан гаригийг зугаа, цэнгээний өдөр мэтээр ойлгодог болжээ. Тэгвэл энэ өдөр ямар учир утгыг агуулдаг юм бол?

1.Долоо хоногийн тав дахь өдрийг баасан гариг гэж нэрлэдгийг хүн бүр мэдэх ч Абрахамын уламжлалыг шүтдэг орнуудад амралтын эхний өдөр болдог. Ийм газруудад баасан гариг амралтын эхний өдөр, Бямба хоёр дахь өдөр нь гэнэ. Харин ням гаригт ажил эхэлнэ.

2. Афганистан, Иранд баасан гариг амралтын өдөр, бямба нь ажлын эхний өдөр гэж тооцогддог. Арабын нэгдсэн Эмират, Кувейтэд энэхүү уламжлалыг даган Баасан-Бямба гаригийг амралтын өдрүүд болгон зарлажээ.

3. Монголчууд энэ өдрийг гурван янзаар нэрлэдэг уламжлалтай. Хамгийн түгээмэл нь Төвд гаралтай "Баасан" гэдэг үг юм. Үүнээс гадна Санскрит гаралтай Сугар болон Монголчлон "Төмөр” өдөр гэж нэрлэх нь бий.

4. Англи хэлний баасан буюу "Friday” гэдэг үг нь "frigg” гэдэг үгнээс гаралтай. Энэ нь Диваажингийн бурхан гэсэн үг юм. Зарим оронд баасан гаригийг азгүйдлийн өдөр гэж үздэг. Энэхүү мухар сүсгээс хар баасан гариг гэсэн нэр гарчээ.

5.Олон хүмүүс шинэ ажил эхлэх, хол аян замд гарахад баасан гараг муу гэж үздэг. Учир нь баасан гарагт Есүс Христ цовдлогдсон ажээ.

6. Америкийн 21 сая иргэн 13-ны баасан гаригаас айдаг гэсэн сонирхолтой судалгааг сэтгэл судлаачид гаргажээ.

\7. Исламын шашны ёсоор энэ өдөр нь энх тайван, өршөөл нигүүслийг бэлгэддэг. Эртний домогт өгүүлснээр баасан, лхагва гаригуудад хүмүүсийг диваажин руу авч явахаар хоёр сахиусан тэнгэр буудаг байсан гэнэ.

8. Тайландад баасан гаригийг цэнхэр өнгөөр илэрхийлдэг.

9. Ихэнх улс орнуудад Баасан гариг ажлын сүүлийн өдөр байдаг. Тиймээс манай залуусын ярьж хэвшсэн "шоуны өдөр” гэдэгтэй адил "Баасан гаригийн синдром” хэмээх ойлголт бий.

10. АНУ-д жил бүр Зул сарын баярын өмнө "Хар баасан гариг” болдог. Энэ нь дэлгүүр, худалдааны төвүүд бараагаа онцгой хямдруулдаг өдөр юм.

12. "Lovehoney” портал сайтаас секс хийхэд тохиромжтой өдрийн талаар санал асуулга явуулжээ. Уг санал асуулгад 1500 хүн оролцсон бөгөөд секс хийхэд хамгийн тохиромжтой өдрөөр баасан гаригийг нэрлэжээ.

13. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс баасан гаригт хамгийн аз жаргалтай болдог гэнэ.

14. Италид 17-ны баасан гаригийг азгүй өдөр гэдэг.

15. 2008 оны 6-р сарын 12-нд Голландын нэгэн байгууллага "Бусад баасан гарагуудаас 13-ны баасан гарагт хамгийн бага осол гардаг. Учир нь хүмүүс маш болгоомжтой байх юм уу, аль эсвэл гэртээ байдаг" гэсэн судалгаа гаргажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top