|

“Мунзуй хочит” Нямдоржийг эрэн сурвалжилж байна

saikhnaa 2016/11/11 674 0

 

Мунзуй хочит Нямдоржийг нас барсан талаар нэгэн сайт мэдээлжээ. Түүнийг бусдын гарт амиа алдсан хэмээн мэдээлсэн байна.

Харин уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ. Тэрбээр өдгөө амьд харин хилээр гарах гэж явахдаа цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй учир оргон зайлсанд тооцож байгаа аж.

Тодруулбал, Нямдоржид холбогдох шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 20-нд болсон ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилжээ. Улмаар түүнийг батлан даалтад гаргах захирамжийг шүүгч гаргасан байна. Батлан даалтад гарсан иргэн хол зорчиж гэж байгаа бол заавал цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг байна. Харин Нямдорж ОХУ руу зорчихоор явахдаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байна. Тиймээс түүнийг оргон зайлсанд тооцож эрэн сурвалжилж байгаа аж.

Б.Анир

Санал болгох

Сэтгэгдэл

top